Засгийн газрын бүрэлдэхүүний 3/1-ээс илүүгүй УИХ-аас бүрдүүлнэ

img

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Гэхдээ “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүн байж болно” гэсэн нь Засгийн газрын бүрэлдэхүүний 10, 11, 13, 14, 16 гэх зэргээр гуравт хуваагдахгүй байх тохиолдолд “гуравны нэг” нь хэдэн сайд байх талаар маргаан дагуулж болзошгүйг анхаарах нь зүйтэй гэсэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ