
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар радио, долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Өнөөдрийн байдлаар манай улсад 2,5 сая хэрэглэгч телевиз, радио, үүрэн телефон, утасгүй холбоо ашиглахын зэрэгцээ төрөл бүрийн хэрэглээний радио систем, техник, тоног төхөөрөмж ашиглаж байна.
1998-2008 онд радио давтамж эзэмшигчдийн тоо 5,6 дахин нэмэгдсэн бөгөөд 2010 оны байдлаар 386 тусгай зөвшөөрөл, 502 эрхийн бичиг олгосон нь давтамжийн хэрэгцээ ямар хурдацтай өсч байгааг харуулсан хэрэг юм.
Иймээс Радио долгионы тухай хуулийн зарим зүйл, заалтын агуулга, найруулгыг нягталж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах шаардлага бий болжээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ