
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Гэрээний гишүүн улсууд нь бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, түүнчлэн гэрээний аль нэг гишүүн улсын улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлсэн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх зэрэг үүрэг хүлээдэг байна.
Гэрээнд бүс нутгийн 11 улсаас гадна АНУ, ОХУ, БНХАУ, Канад зэрэг нийт 28 улс нэгдэн оржээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ