С.Эрдэнэ: С.Ганбаатар жагсаал хийж “Алтан сарнай” авсан

img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн  хуралдааны эхэнд Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийг хэлэлцэж байснаа завсарлаж, Байнгын болон дэд хорооны даргыг сонгох асуудлыг түрүүлэн хэлэлцсэн юм. Дээрх хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор энэ асуудал  хөндөгдөж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд УИХ-ын тухай хуулийн 21.4-т заасны дагуу Байнгын хороо, дэд хорооны дарга нарыг улираан томилох санал оруулсан юм. Энэ саналыг Хууль зүйн байнгын хорооны хуралд оролцсон бүх гишүүд дэмжсэнээр УИХ-ын гишүүн Д.Одбаяр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Хүний эрхийн дэд хорооны даргаар улиран сонгогдохоор боллоо. Үүний дараа Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төслийн гол үзэл баримтлалыг дурдвал, Монгол Улсын 2012 оны төсөвт төсвийн байгууллагын албан хаагчдын цалинг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс болон 10 дугаар сарын 1-ний өдрөөс хоёр үе шаттай нэмэгдүүлэхээр, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тусгасан. Гэвч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбогдуулан төсвийн байгууллагын албан хаагчдын цалин, Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, зарим төрлийн тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх хугацааг 2 дугаар сарын 1-ний болон 5 дугаар сарын 1-ний өдөр байхаар наашлуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд нар ихээхэн шүүмжлэлтэй хандаж, улс орныхоо эдийн засгийг тогтворжуулахад санаа зовсонгүй хэмээн Сангийн яамныхныг буруушааж байлаа. Тухайлбал, С.Эрдэнэ гишүүн “Үйлдвэрчний эвлэлийнхний зохион байгуулсан жагсаал цуглаанд улс төрчдийн шахаас орсон, жагсаал хийх боломж олгосноороо С.Ганбаатар МАН-ын “Алтан сарнай” шагнал авсан. Эдийн засаг өсөж байгаа ч гэлээ төсвийн байгууллага, төрийн албан хаагчдын цалинг нэмчихээр хувийн хэвшлийнхэн яах болж байна? Тэд энэ давалгаанд чирэгдэхгүйн тулд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ, ингэснээр хүн амын худалдан авах чадвар бүр дордоно. Үүнийг зохицууулахын тулд танай яам ямар арга хэмжээ авсан бэ? Энэ бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, улс орны аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Төсвийн 200 гаруй мянган хүний цалинг нэмснээр баялаг бүтээж буй сая гаруй хүнээ дарамталж байна. Тэр нэмэгдсэн мөнгө нь хятад бэлэг болон хувираад Монголын ард түмэнд үлдэх нь юу л бол! Цалин нэмэх асуудлыг аятайхан шийдэхийн оронд гудамжны жагсаал цуглаан болгож улс төр хийлээ. Тийм учраас төсөв тодотгохыг би дэмжихгүй байна” хэмээн ярьсан юм. З.Энхболд гишүүн ч түүнийг дэмжиж “Төсөвт цалингийн нэмэгдэл хийгдсэнээр 72 тэрбум төгрөгийн алдагдал гарч байгаа. Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдээгүй байхад цалин нэмэх нь угааасаа буруу. Цалин хөлсийг хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулахгүй      Төсвийн хуулиа мөрдөхгүй бол инфляцийг хазаарлан барих аргагүй болох нь ээ. Энэ нь хувийн хэвшлийг орон тооны цомхтгол явуулахад түлхэж, нэг сая хүний амьдралыг дордуулснаар нийт монголчуудад сөргөөр нөлөөлж байна.  Нөгөөтэйгүүр энэ жил УИХ-ын сонгууль болох онцгой жил атал төсвийн байгууллагынхны цалинг нэмж байгааг нэгэн төрлийн авилга гэж үзэж байна. Энэ бол сонгуулийн хуулийн 35-15-р заалтыг зөрчсөн хэрэг” хэмээн буруушаагаад өөрийнх нь хэлсэн хоёр зүйлийг Байнгын хорооны дүгнэлтэнд оруулж өгөхийг хүслээ. Гишүүд үг хэлж дууссаны дараа дээрх асуудлаарх Хуульзүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр  болов. Энэ өдрийн хуралдааны хамгийн сүүлд УИХ-ын 2011 оны 54, 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” эдгээр төслийг УИХ-д оруулахыг Байнгын хорооны гишүүд дэмжсэнээр  хуралдаан өндөрлөсөн юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsalin nemegdsentei holbootoi ussun alivee yumnii uniin usultiig uursduu daaj chadah uu ene tsalin l nemchihvel buh yum ni butchih geed bgaa humuus. Ene Ganbaatar zarim humuust saihan sonsogdoh yumiig l yarij yavdag bolohoos alsaa hardag hun munuu? Tsalin nem, mahnii uniig buulga geed l hudlaa orilj yavdag shal hudlaa gar.
2012-09-07
ataarhaad shees n goojihnee zailuul.
2012-02-09
БҮҮ ХУЦ:
ЭНЭ ГАНБААТАР ХАРИН Ч СӨРӨГ ХҮЧНИЙ ҮҮРГИЙГ НЭР ТӨРТЭЙ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ШҮҮ АН ХАН ОРОН ЗАЙГАА НӨХӨХ ГЭЖ УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬ ТА НАРЫН ҮҮРГИЙГ Л ГҮЦЭТГЭСЭНДЭГ ЭРДНЭ САЙХНАА ЭНХБОЛД НАР ИЧИГ ИЧИГ
2012-02-09
санаа:
Луйварчин С.Эрдэнэ өөрийнх нь сургууль аягүй бол дапуурах тийшээ хандана гээд цалин нэмэхийн эсрэг байгаа юм. Эрдэнэ яасан ч цаддаггүй юм дээ. Баянгол дүүрэгт юу хийсэн юм??? Юу ч хийгээгүй. Дахин БГД-ээс сонгогдохоор нэр дэвшвэл бүү сонгоорой. Олны нүдэн дээр нэг их сайхан ярьдаг Үнэн чанартай бөөн шуналын тулам шүү.
2012-02-09
Зочин:
АН луйварчингууд багш эмч нарын цалинг нэмэхгүй тэтгэврийг нэмхгүй гэж байгаа юм байна. Сонгуулиар ялагдачихаад олон юм яриад байваа та нарыг жинхэнэ тэнгэр харууландаа Өөрсдөө болохоор үхтэлээ баяжаад байдаг.
2012-02-09
ataarhaad shees n goojihnee zailuul.