Удирдах ажилтны цугларалт болно

img

Стандартчилал, хэмжилзүйн байгууллагын төв болон орон нутгийн удирдах ажилтны цугларалт өнөөдөр Стандартчилал, хэмжилзүйн газарт болно. Энэ үеэр Стандартчилал, хэмжилзүйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцож өнгөрсөн оны менежментийн үр дүнгийн гэрээг дүгнэж, энэ оны менежментийн гэрээг шинээр байгуулах зэрэг үйл явдал болно. Түүнчлэн Улсын Их Хурлаас батлагдсан “Төсвийн тухай” Монгол Улсын хууль /шинэчилсэн найруулга/ болон Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх талаар Засгийн газар болон Сангийн яамны мэргэжилтнүүд мэдээлэл хийх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ