“Ажил хаялт” дагуулж магадгүй орон нутгийн сонгуулийн хууль

img

Намрын чуулган завсарлахаас өмнө Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах гэж зүтгэж байсан ч амжсангүй. Хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулж байна. МАН, АН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэж чадалгүй нэг өдөр, тусад нь явуулна гэж муйхарласаар намрын чуулганыг завсарлууллаа. МАН-ын бүлэг  хоёр сонгуулийг тусад нь явуулахгүй бол хөрөнгө хүч, цаг хугацаа, техникийн нөхцөл гээд маш хүндрэлтэй тусна. Дээр нь сонгогчид сонголтоо хийхэд хүндрэлтэлтэй, улс орон даяараа улстөржөөд  явчихна гэсэн байр суурьтай байгаа. УИХ-ын сонгууль автоматаар санал тоолох бол орон нутгийн сонгуулийг гараар тоолно гэж хуульдаа  заасан гээд задалвал олон зүйлийг ярьж болно гэж байна. Тэгвэл АН-ын бүлгийнхэн  хамтад нь явуулах хэрэгтэй. Намрын хайлган цагаар  сонгууль явуулдгаа боль. Унасан бөхөд дахин даагаа нэхэх боломж олгох гэсэн санаа  хэмээн МАН-ыг буруутгаж  чуулганы хуралдааныг хаяхад бэлтгэж байна. Үнэхээр санал нэгдэж чадахгүй олонхоороо шийдэх гээд байвал “ажил хаялт” зарлаж намрын чуулганыг завсарлуулахгүй гацаахад бэлэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар АН ирэх сонгуульд ялах магадлалтай байгаа гэсэн итгэлийг өөрсдөө өвөртөлсөн. Үүндээ эрдэж байна гэх нь ч бий. Тэгвэл МАН-ынхан ч  тахимаа өгөхгүй  гэдэгтээ итгэлтэй болохыг хүсэж байна гэж харж байгаа. Тэгэхээр УИХ-ын Сонгуулийн  тухай хуулийг батлахын тулд хоёр нам зөвшилцсөн шиг Орон нутгийн сонгуулийн  хуулийн өөрчлөлт дээр ажиллахгүй бол төрийн машин гацахыг үгүйсгэхгүй.  УИХ-ын гишүүд Орон нутгийн сонгуулийг явуулахад ямар байр суурьтай байгааг хүргэе. Ө.Энхтүвшин:  Манай намын бүлэг УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад явуулах боломжгүй гэж үзэж байгаа. Ер нь хүн хүч, техникийн болон цаг хугацааны хувьд хамтад явуулах боломжгүй байхгүй.       Ч.Сайханбилэг: УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах хэрэгтэй. Өнөөдөр өргөн барьчихсан хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байгаа хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд  явж болно. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Орон  нутгийн сонгуулийн хуулийг тусад нь явуулна гэсэн заалт байхгүй.           С.Эрдэнэ: УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах ёстой. Сонгуулийн хугацаа дөрвөн жил байдаг. Эхний нэг ил сонгуульддаг, дараа жил нь ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэндээ хоёр жилийг нь сонгуульдсаар байгаад дуусгадаг. Ажил хийх, юм бүтээх хугацаа нь маш бага улстөржсөн байдлаар Монголын төр хэцүү. Тэгэхээр аль болох юм хийдэг, бүтээх хугацааг урт болгох, дахин дахин сонгууль хийж улстөрждөг хугацааг багасгая гэж АН-ын бүлэг үзэж байгаа. Ингэснээр хөрөнгө мөнгө, хүн хүч, цаг хугацаа гээд олон зүйлийг хэмнээд, төрийн тогтвортой байдал хангана. Өнөөдөр  хамтад нь явуулж болохгүй гэж үзээд байгаа нь магадгүй УИХ-ын сонгуульд гарч чадаагүй уналаа гэхэд орон нутгийн сонгуульд үзэх гэсэн хүмүүсийн яриа байх. О.Чулуунбат: Сонгуулийн хуулийг  төрийн албан хаагчид маш их цаг, сэтгэл, хүч хөрөнгө зарцуулдгийг болих хэрэгтэй гэсэн бодлоор анх баталсан. Ялангуяа орон нутагт маш их хэмжээний хөрөнгө, цаг урсгаж байна. Сонгууль гэдэг хүнтэй уулзсанаараа өрсөлддөг уралдаан биш. Тэгэхээр орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулах хэрэгтэй.       Р.Раш: УИХ  орон нутгийн сонгуулийг тусад нь явуулах хэрэгтэй. Эхлээд төрийн эрх барих дээд байгууллагаа байгуулчихаад нэг амьсгаа аваад намар нь орон нутгийн  сонгуулиа явуулах нь хэрэгтэй байх. Мөнгөний хүчин зүйл байгаа д байх. Намрын хайлган цагаар сонгууль явуулаад цаг алдах юм  бий лдээ. Гэхдээ хамгийн гол нь сонгууль будлиангүй явах. Сонгогчид итгэсэн хүнээ сонгох тэр боломжийг олгох хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орон нутгийн сонгууль өгөх байтугай болдог эсэхийг нь ч мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. тэдэнд ач холбогдолыг нь ойлгуулж саналыг нь өгүүлэхийн тулд цугт нь явуулах нь зөв бөлгөө
2012-04-05
батболд:
4-Н ЖИЛ УЯАТАЙ ХУЦДАГ НОХОЙ МЭТ ЯДАРСАН ЦАГИЙН ЗАДАРСАН ДАРГЫН АЯСААР АЛДАА ДУТАГДАЛ БОЛГОНЫГ НЬ ТҮМЭН ОЛОН, ЗАСАГ ТӨРӨӨСӨӨ НУУЖ ЯВАХ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ? ЭНЭ ЦАГИЙН ЭРҮҮЛ БОЛОВСОН ХҮЧИН ИРЭЭДҮЙ ЦАГИЙН ЭХ ОРНЫ ТҮШЭЭ ЗАЛУУЧУУД БИД ХӨГШИН БОЛОХОО ХҮЛЭЭЖ СУУЖ ЧАДАХГҮЙНЭЭ. ЗАЛУУ БАЙГАА НЬ ЗАЛУУЧУУД БИДНИЙ ЯЛ БИШ ШҮҮ ДЭЭ. ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙГ ЦУГ ЯВУУЛЖ, НЭР ДЭВШИГЧДЫН АЖИЛСАН ЖИЛИЙН ШАЛГУУРЫГ АРИЛГАЖ ӨГЧ ТУСЛААЧ ТҮМЭН ОЛОН МИНЬ
2012-02-10
батаболд:
ЦУГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ШИНЭ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧИН ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАХ, ӨРСӨЛДӨХ БОЛОМЖ НЭЭГДЭНЭ ШҮҮ ДЭЭ. АЖЛЫН ТУРШЛАГА ГЭЖ ЗАВААН ЮМЫГ АВЧ ХАЯААЧ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ШАЛГУУРААС, АРХИЧИН БЭЛТГЭХ ДАМЖААНД СУУЖ БАЙГААТАЙ АДИЛ ЗАВААН ЗҮЙЛ Л СУРЖ,ЗАВААН ЗҮЙЛД ДАСАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ.
2012-02-10
Uk:
www.birduud.com ta uneniig mdh bolno
2012-02-09
Сүх:
Хамтад нь явуулах хэрэгтэй Намар хийдэг сонгуулийн мөнгөөр ядаж замаа шинэчилмээр байна Тэгээд ч бүтээн байгуулалт гээд хийх ажил их байхад юуны намар сонгууль явуулах юун их цаг зав бэ
2012-02-09
AN iin oron nutgiin bolovson khuchin gej gamshguud huduu hotgui songuuliar nam taviuldag Ikh hurkyn songuulitai hamt khiivel Tedend mash tom chance garj irne Ardyn namyn huvid gamshig
2012-02-09
Мөнхөө:
Цуг явуулсан нь л дээр. УИХ-ын сонгуулиаар улс орон тэр чигээрээ л улс төрждөг. Дахиж намар нь улс төржүүлэх хэрэг байхгүй. УИХ-д нэр дэвшээд сонгогдож чадаагүй бол орон нутгийн сонгуульд хүч үздэг гажиг тогтолцоог халах хэрэгтэй. Тэгээд ч орон нутгийн сонгуульд өрсөлддөг нөхдүүд УИХ-ын сонгуулийг зохион байгуулж байна гээд будлиулдаг. Тэд орон нутгийн сонгуульдаа өрсөлдөөд сонгууль зохион байгуулахад оролцохгүй бол харин ч шударга болно. Ард түмэн хэдхэн хүний нэрийг зөв дугуйлчихаж чадна ш дээ. Яагаад ард түмнээ нэр дэвшигчдийг андуур ч будилна гээд бичиг үсэггүй, солиотой хүмүүстэй адилтгаад байгаа юм.
2012-02-09
Chuluunbat MAN dotortoo ovoo cholootoi setgedeg n yum baina
2012-02-09