
“Дүнжингарав 2012” бүсийн хаврын уралдааныг ирэх гуравдугаар сарын 3-ны өдөр Төв аймагт, Төвийн бүсийнхийг Өмнөговь аймагт гуравдугаар сарын 11-нд зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Харин Зүүн бүсийн зуны уралдаан Сүхбаатар аймагт, Баруун бүсийнх Баян-Өлгий аймагт, Төвийн бүсийнх Дундговь аймагт, Хангайн бүсийнх Төв аймагт долдугаар сарын 28-29-нд зохиогдоно. Бүсийн уралдааны хуваарийг батлахдаа хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, тухайн аймгийн Хурдан морины салбар хорооны чадамж, газар зүйн байршил, өмнө жилүүдэд бүсийн уралдаан зохион байгуулаагүй, өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулахгүй байх зэргийг харгалзан үзсэн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ