
2012 оны Эрүүл мэндийн Удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр Улаанбаатар хотноо эхэлсэн. Гурван өдрийн турш үргэлжлэх энэ зөвлөлгөөнд хот хөдөөгийн, төр, хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, хамтран ажиллагч олон улсын байгууллагуудын төлөөлөл, нийт 200 төлөөлөгч оролцож байгаа юм.
Зөвлөлгөөний нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Очирбат нар зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсч, үг хэлсэн. Мөн. Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жилд дэвшүүлэх зорилт” илтгэл тавьсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ