
Хаан банкны Налайх дүүрэг дахь салбарт урьдчилан бэлтгэсэн галт зэвсэгтэй нэвтэрч хүний амь бүрэлгэсэн А.Бат-Ялалтын ар гэрийнхэн нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргажээ. Тэд хэрэгт мөрдлөгө явуулж буй мөрдөн байцаагчийг хавтаст хэргийн байцаалтын нууц задруулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа ташаа мэдээлэл цацуулсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн байна.
Тиймээс прокуророос УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эл хэргийн талаар нууц задруулахгүй байх талаар үүрэгдсэн албан бичиг илгээсэн аж. Хэргийн талаар сануулбал халдлага гарсан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр өгсөн мэдээллээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харъяат 26 настай Б гэх эрэгтэй урьдаас бэлтгэсэн байдлаар дээрмийн хэргийг үйлдсэн өнгөрөгч долоо хоногт үйлдсэн юм.
Сэжигтэн Б дээрмийн ажиллагаагаа урьдаас бэлтгэн Хаан банкны Налайх дахь салбарыг сонгож улмаар хоёр хүн буудаж, хэргийн газраас зугтаасныг цагдаагийнхан саатуулсан.
Тэрбээр Нарантуул захаас Налайх руу такси хөлсөлж очиж банк руу дайран орж, хоёр хүнийг буудаж, шархдуулсан хэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон юм. Одоогийн байдлаар онц ноцтой хэрэг үйлдсэн А.Бат-Ялалтыг Цагдан хорих төвд саатуулсан бөгөөд ар гэрийхнээс нь мэдүүлэг авчээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ