
Засгийн газрын шийдвэрээр УБЕГ болон Цөмийн инергийн газрын даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгчдийг томилжээ. Тодруулбал, Засгийн газрын тохируулагч агентлаг- Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Гун-Аажавын Манлайжавыг томилж, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын орлогч дарга Лувсандагвын Амарсанааг томилж, Бүртгэлийн хяналтын ерөнхий байцаагчийн эрх олгожээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ