“Монголд үйлдвэрлэв-2012” эхэллээ

img

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн, худалдааны нээлт өнөөдөр “Мишээл экспо” төвд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцох юм байна. Уг үзэсгэлэнд Улаанбаатар хот болон орон нутгийн 165 орчим иргэн, аж ахуйн нэгж 800 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцох юм. Мөн үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчдэд зориулсан хэд хэдэн төрлийн сургалт зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм байна. “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа ням гариг хүртэл үргэлжилнэ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ