Онцгой байдлын аврагч нарын хөдөлмөрийг үнэлэв

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн V хороонд байрлах “Яармаг” худалдааны  төв өнгөрсөн сард шатсан хэрэг гарсан. Энэ хэргийн дагуу тус дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээ ангийн ахлах дэслэгч О.Баянмөнх захирагчтай I салааны бие бүрэлдэхүүн гал гарсан обьектод шуурхай очиж, гал түймрийн голомтыг зөв илрүүлж, хоёр цаг гаруйн хугацаанд тус худалдааны төвд ямар нэгэн бараа материал эд хөрөнгийн хохиролгүйгээр түймрийн тархалтыг бүрэн зогсоож чадсан билээ. Тиймээс тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албаны таван албан хаагчийн хөдөлмөрийг өндрөөр үнэлж дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”, гурван алба хаагчийг “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнасныг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч М.Орхонбаяр нар гардууллаа. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ