
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн III зөвлөгөөн Засаг даргын Тамгын газарт болж өнгөрлөө.
Зөвлөгөөнд Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга Н.Галцог, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Цэрэндорж, дүүргийн Засаг даргын орлогч Р.Дагва болон бусад албаны хүмүүс, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
Зөвлөгөөний үеэр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлттэй зээл олголтын явц, цаашид авах арга хэмжээ”-ны талаар ЖДҮ-ийг дэмжих Төсөл сонгон шалгаруулах салбар комиссын ажлын хэсгийн дарга Р.Дагва, “Хөдөлмөр эрхлэлтийн жил- Ажлын байр нэмэгдүүлэлт” сэдвээр Нийгмийн хэлтсийн дарга Д.Нарантуяа нарын илтгэл болон бизнес эрхлэгчдийн ажлын туршлага, амжилтанд хүрсэн түүхийг сонсч, зөвлөгөөнд оролцогчдоос уриалга гаргасан юм. Энэхүү уриалгад Монгол улсын Засгийн газраас “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан үйлдвэржилт, жижиг дунд үйлдвэрлэлийн бодитой өсөлтийг хангаж, үйлдвэрлэл эрхлэгчдийг хямралын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Иргэн бүр үйлдвэрлэгч” байх уриалгыг дэвшүүлжээ,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ