Укрианд осгож амиа алдагсдын дунд архи хэтрүүлэн хэрэглэгсэд олон байна
Европт үргэлжилж буй цочир хүйтний гол цэг нь Укриан улс болоод буй. Тус улсад сүүлийн 30 жилд тохиож байгаагүй их хүйтнийг тун ч их гарз хохиролтойгоор давах бололтой. Одоогоор сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Укрианд хүйтнээс болж осгож амиа алдсан иргэдийн тоо 130 даваад байгаа юм. Нийтдээ 3000 гаруй иргэд цочир хүйтнээс болж эмнэлэгт хүргэгдээд байна. Осгож амиа алдсан иргэдийн дунд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаараа хохирсон иргэд Укрианд элбэг гарч байгаа гэнэ. Амьжиргааны доод түвшний иргэд болон хөдөө тосгоны оршин суугчид хүйтнийг тэсвэрлэхийн тулд архи их хэмжээгээр хэрэглэж буй тухай мэдээлэл Укрианы эрх баригчдыг түгшээж байна.
Мөн Укриан төдийгүй зүүн Европын Румын, Болгар, Унгар, Польш улсад ч байдал хүндхэн буй. Баруун европын харьцангуй өндөр хөгжилтэй орнуудад амиа алдаж байгаа иргэдийн олонхи нь их цас, хальтиргаа гулгаанаас болж үүссэн замын осолд өртөгсөд аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ