Язгуур урлагийн таван хамтлаг хамтарсан тоглолт хийнэ

img

Язгуур урлагаа түгээн дэлгэрүүлж, дэлхий нийтэд таниулахыг зорьж буй “Домог”, “Хөсөгтөн”, “Алтан ураг”, “Арга билэг”, “Жонон” хамтлагийнхан энэ сарын 18, 19-нд хамтарсан тоглолт хийхээр болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй энэ тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч нь Төрийн шагналт, жүжигчин Д.Сосорбарам аж. Эдгээр хамтлаг тус тусын онцлог шинж, өнгө төрх, айзам хэмнэлийг харуулсан уран бүтээлүүдээ сонирхуулах гэнэ. Тухайлбал, “Алтан ураг” хамтлаг рок, “Арга билэг” хамтлаг этно жааз стилиэр тоглох юм байна. Харин “Хөсөгтөн” хамтлаг хөөмэйд тулгуурлан, “Жонон” хамтлаг орчин үеийн поп стилиэр дагнаж, “Домог” хамтлаг ардын уламжлалт аялгууг орчин үеийн модерн, шинэ хөгжмийн стильд оруулж тоглох юм. Энэ мэт өөрийн гэсэн онцлогтой таван хамтлаг нэгдэж, тоглосноор монголын ардын урлагийн шинэчлэл, уламжлалт өв соёлын гайхамшигт хөөмэй, морин хуурыг ямар түвшинд хүртэл хөгжиж байгааг таниулж, сурталчлах зорилготой юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yamar saihan be,buh hamtlaguuddaa amjilt husey,bas mongoliinhoo neriig delhiid tsuuraituulj baigaa buh humuustee amidrald ni az jargal eruul enh urt udaan amidrahiig yerooj husej bainaa,3 sar gargaad bas 4-r sard dahin togloh bolovuu?
2012-02-09