
Ардчилсан нам бутарч эхэллээ. Алтангадас фракцийнхны эсрэг Шонхор хэмээх франц гарч ирсэн нь ардчилсан нам тарах үндэслэл болж байна.
Шонхоруудын нэг болох Г.Баярсайхан гишүүн “Бид ардчилсан намаа шинээр сэргээж гаргаж ирнэ. Алтангадасаар толгойлуулсан өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН өөрийн гэсэн бүх үнэт зүйлүүд алдсан. Түүнчлэн ардчилсан нам өөрийн үзэл баримтлалаасаа няцсан.
Хүнээр зүйрлэвэл ардчилсан нам зүрхний титэм судас нь нарийссан хүн шиг болчихож. Тиймээс бид өөрчилнө хэмээн мэдэгдснээс үзвэл тус намын хагарал бүр ч тод болсон нь харагдлаа.
Ардчилсан намын удирдлагуудын хагарал гишүүд дэмжигчдийг нь гэсэн хагаралдуулж эхэлсэн аж. Тухайлбал шинээр байгуулагдсан шонхор фракцийг дэмжсэн олон гишүүд байгаа бөгөөд тэд алтангадасынхы бодлогыг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлжээ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ