“Хамтын ажиллагааны гэрээ “-нд гарын үсэг зурна

img

Нийслэлийн  Боловсролын Газар,  Монголын Залуучуудын Холбоо хамтран    2010-2011 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжил, оролцооны чадавхийг сайжруулах чиглэлээр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ажиллахаар болоод байна.

Уг гэрээний дагуу  Монголын Залуучуудын Холбоо болон Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй хүүхдэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, оролцоог хангах, ЕБС-ын сурагчдын хичээлээс гадуурх ажлын хэлбэрээр хөгжих, оролцох нөхцөл бололцоог бүрдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон  өнгөрөөж, авъяас чадвараа нээн хөгжүүлэх, орчин үеийн нийгэмд зүй ёсны байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Талууд багш, боловсролын нийгмийн ажилтнууд, сургагч багш нарт  чиглэсэн  үе шаттай сургалтууд,  ЕБС-ын сурагчдын эх орон түүх соёлоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой үйл ажиллагаанууд болоод бусад  уламжлалт арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах юм.

Гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаа  өнөөдөр 13 цагт  “Шинэ Монгол” ахлах сургуулийн зааланд болно.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ