
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд нэгдүгээр сард халдварт өвчнөөр 3815 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 765 хүн буюу 25.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо 102 хүн буюу 39.4 хувь, трихомониаз өвчнөөр 69 хүн буюу 24.9 хувь, салхин цэцгээр 69 хүн буюу 24.8 хувь, сүрьеэгээр 34 хүн буюу 12.6 хувь, гонококкт халдвараар 39 хүн буюу 10.6 хувь, цусан суулгаар 3 хүн буюу 2.7 хувь, вирүст хепатитээр 101 хүн буюу 7.8 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин энэ сард Улаанбаатарт хотод найман төрлийн халдварт өвчний 297 тохиолдол бүртгэгдсэний 94 тохиолдол нь вирүст гепатит,126 нь гахайн хавдар өвчин зонхилжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ