
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн эрүүл мэндийн байдал муудсан тул Цагдан хорих төвийн эмч нар эмнэлэгтээ хэвтүүлсэн аж. АТГ-аас түүнийг албан тушаал болон хахуулийн хэрэгт сэжигтнээр татагдан өнгөрөгч нэгдүгээр сарын 24-өөс хоригдсон юм.
Эх сурвалжийн мэдээллээр Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд өмч хувьчлалын комисс болон доод тушаалтнууддаа хууль бус шаардлага тавьж, дарамталсан, хахууль авсан зэрэг гомдлыг орон нутгаас оршин суугчид АТГ-т гаргасан гэнэ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ