Гей, лесби иргэдийн сүрт жагсаал болжээ
Бразил улсад 700000 гаруй гей, лесби зэрэг бэлгийн чиг баримжаатай иргэд баярын жагсаал хийсэн байна. Энэхүү нүсэр баярын жагсаал Бразилийн нийслэл Рио Де Жанейрогийн ойролцоо Копакабана эрэгт болжээ. Латин америкийн хамгийн том гүрэн болох Бразил улс нь гей, лесби иргэдийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт ордог юм. Энэхүү баярын парадад оролцох болон үзэхээр нийтдээ 1.5 сая гаруй хүмүүс цугларсан тул цагдаа нарыг их хэмжээгээр дайчилж хамгаалалтад гаргасан байна. [gallery]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ