
Ардчилсан намын нэр бүхий таван гишүүн “Шонхор” нэртэй фракци байгуулсан талаараа мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Шонхор” фракцийн гишүүд фракциа яагаад ийн нэрийдсэн талаар дарааллан танилцууллаа.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Гадаадын улс орны парламентад “Шонхор”, “Тагтаа” нэртэй фракци байдаг. Энэ нь тухайн фракцийн үзэл санаа чиг хандлагыг заагладаг юм хэмээн ярьж байсанаа монголчууд эртнээс эрэмгий зоригтой учир шонхорын босоо цагаан хийморьтой гэв.
Гэтэл түүний араас л УИХ-ын гишүүн Г.Баярсайхан шувуу, фракци хоёроо андуурсан уу “Шонхор шувуу дэлхийд ховордож байна. Энэ бол экологийн тэнцвэрт байдал” гээд ярьж гарав. Түүний ийн ярихыг харсан бусад нөхөд нь “Одоо болно” хэмээн санаа зовсон байдалтай зөвлөж харагдав.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ