Б.Оюунбатын хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

  Орхон аймгийн Засаг дарга асан Б.Оюунбатын албан тушаалын хэргийг АТГ-аас шалгаж дуусч, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Харин прокурорын газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар яллах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн хэргээр ял төлөвлөжээ.  Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

acronym title="">
2012-02-09