Төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс үзүүлнэ

img

Нийслэлийн Хан-Уул дүргийн Засаг даргын Тамгын газар дахь “Нэг цонхны үйлчилгээ”-г алслагдсан хороодын иргэдэд хүртээмжтэй хүргэх, таниулах зорилгоор төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс үзүүлэхээр болжээ. Энэ сарын 13-нд XII, 15-нд XIII, 17-нд XIV хорооны иргэдэд тус тус төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс авах боломжтой. Тус үйл ажиллагааны үеэр иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн талаарх танилцуулга, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, явуулын худалдаа үйлчилгээний талаар мэдээлэл, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. Мөн урлагийн тоглолт сонирхуулж, эрүүл мэндийн талаарх зөвлөмж тараан, дүрс оношлогоо, сахар, цусны даралт үзэх, явуулын эмийн сан, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, зөвлөгөө өгөх юм байна. Харин дүүргийн Татварын хэлтэс өөрөө явагч болон автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар хураалтын үйлчилгээ, сургалтын төлбөр болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ