
УИХ-ын үдээс өмнөх нэгдсэн чуулган завсарлалаа. Үдээс өмнөх чуулганаар Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг дараалалыг хэлэлцэн баталсан юм.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг нэлээд чухал чухал хуулийн төслүүд багтаж байна. Мөн чуулганаар Бор-Өндөр сум байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр баг сум болохоор боллоо.
Үдээс хойш байнгын хороодууд хуралдах бөгөөд бүлэг, байнгын хорооны хурлаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ