Баруун бүсийн сургалт боллоо

img

Нийгмийн даатгалын байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ой ирэх онд тохионо.  Ойг угтан Нийгмийн даатгалын ерөнхий газраас бүсчилсэн сургалт, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болон Ховд аймгийн Ховд хотод зохиогдсон Баруун бүсийн Нийгмийн даатгалын ажилтнуудын сургалт, семинарт Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 38, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 30, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 27, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 32 ажилтан оролцжээ. Энэ үеэр Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн эрхийг шинээр олгох болон баталгаажуулах шалгалтыг зохион байгуулсан юм. Шалгалтад Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн нийт 85 байцаагч, 3 эрүүл мэндийн байцаагч их эмч, магадлагч эмч хамрагдаж, үүнээс 48 байцаагч, 3 магадлагч эмч шалгалтад тэнцсэнээс 13 байцаагч болон 2 магадлагч эмч Улсын байцаагчийн эрхийг шинээр авах, 35 байцаагч болон 1 магадлагч эмч Улсын байцаагчийн эрхээ баталгаажуулах болзол хангасан  байна. Харин Ховд хотын хөгжимт жүжгийн театрт хэлтсээсээ шалгарсан урлагийн авьяастнууд авьяас чадвараараа өрсөлдсөнөөс ардын дууны төрөлд Ховд аймгийн Манхан сумын НД-ын байцаагч А.Лхагва, зохиолын дууны төрөлд Ховд аймгийн НДХ-ийн Үйлчилгээний тасгийн дарга Ц.Гантулга, уртын дууны төрөлд Говь-Алтай аймгийн Алтай сумын НД-ын байцаагч Ө.Энхтайван, бүжгийн төрөлд Увс аймгийн НДХ-ийн бүжгийн хамтлаг, магтаалын төрөлд Ховд аймгийн НДХ-ийн мэргэжилтэн Б.Болд нар бусдыгаа тэргүүллээ. Түүнчлэн спортын тэмцээний  Гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг, Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг, Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн баг, Шатрын эрэгтэй, эмэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчид, Ширээний теннисний эрэгтэй төрөлд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчин, Ширээний теннисний эмэгтэй төрөлд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчин тус тус тэргүүн байр эзлэв.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ