Сүлжээний таван хэрэгт мөрдлөгө явуулжээ
Баянгол дүүргийн прокурорын газраас өгсөн мэдээллээр 2011 онд 2945 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ нь 2010 оныхоос 23.7 хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. 2012 оны эхний хоёр сарын байдлаар 335 эрүүгийн хэрэгт дугаар олгосон байна. Үүнээс онц хүнд дөрвөн хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа тухай мэдээллээ. Мөн Баянгол дүүргийн прокурорын газаас 54 хэргийг шүүхэд шилжүүлж, 216 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өнгөрөн жилийн хувьд дүүргийн хэмжээнд таван сүлжээний хэрэгт хяналт тавьж ажилласнаас гурван хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг шүүх хурал 2011 оны 11, 12 дугаар сард болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар гурван удаа хойшлон одоо болтол шийдэгдээгүй байгаа аж. Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ