Эрүүгийн 2265 хэрэг бүртгэгджээ

img

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 2012 оны нэгдүгээр сард 2265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 413 хэргээр буюу 22.3 хувиар өсчээ.  Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 255, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 110, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 20 зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.  Харин бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас өнгөрсөн сард 707 хүн гэмтэж, 199 хүн нас баржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 61 буюу 9.4 хувиар, нас барсан хүний тоо 20 буюу 11.2 хувиар өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

й:
Дайн дажин уу? Юу вэ? Хууль зүйн яам гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар юу хийж байна аа? Иргэдээ гэмт халдлагаас хамгаалах бодитой ажил хийгээчээ. Дандаа л гарсан хэргийн хойноос өч төчнөөн зардал гаргаж мөрдлөг явуулаад иргэдийн татварын мөнгийг үрэн таран хийгээд байх юм. Гэмт хэрэг үйлдэгдээд байгаа шалтгаан, нөхцлийг нь бууруулах, арилгахад чиглэсэн ажлууд шаардлагатай байна. Ажилгүй, орлогогүй, мэдлэггүй, мэдээлэлгүй иргэдээ авраач. Ийм ч төр засагтай байх гэж...
2012-02-09