Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн зөвшөөрлийг сунгана
Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн зөвшөөрөл авах, сунгуулах аж ахуйн нэгж байгууллагууд 10 дугаар сарын 17-ны дотор Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар материалаа ирүүлэх ёстой юм байна. Улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа нягтлан бодох бүртгэлийн програм хангамж нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн тайлан, татварын холбогдох журам заавар болон Сангийн сайдын 2009 оны 252 дугаар тушаалаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжид хяналт тавих тухай” журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж эрх олгох, эрхийг сунгах ажлыг жил бүр зохион байгуулдаг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ