Д.Энхээд хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноолоо

img

Хүн барьцаалж аминд нь хүрсэн хэрэгт  анхан шүүхээс  цаазын ял сонссон Багануур дүүргийн харьяат 25 настай Д.Энхээгийн  гомдлыг нийслэлийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ. Тэрбээр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Тахилтад өнгөрөгч зургаадугаар сард  эхнэр хүүхдээ барьцаалан хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж,  улмаар хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон юм.Түүнд Чингэлтэй дүүргийн шүүхээс ялын дээд хэмжээ оноосныг эсэргүүцэн нийслэлийн Шүүхэд гомдол гаргасан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ