Голдман Сакс Монголд дүрсэн гараа лавшрууллаа

img

Манайхаан Голдман Саксаас болгоомжлоорой. Тэд Монгол руу шургуулсан гараа улам лавшруулан атгаж эхэллээ. Олон улсын банк санхүүгийн томоохон хэвлэл болох “Businessweek”-д Монгол Улсын ХХБ-ны 4.8 хувийг АНУ-ын тав дахь том банк болох Голдман Сакс худалдан авч буй тухай мэдээлэл тавигджээ. Уг мэдээлэлд дурдагдсанаар Монгол бол уул уурхайн салбарынхаа хүчинд эдийн засаг нь асар хурдацтай, тэсрэлттэйгээр хөгжиж буй орон хэмээн тайлбарлаад Голдман Сакс тус ХХБ-нд хөрөнгө оруулалт хийх замаар эрчимтэй хөгжиж буй Монголын санхүү эдийн засгийн ертөнцөд оролцож байна хэмээжээ. Мөн Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 20.8 хувийн өсөлттэйгээр дэлхийд гуравдугаарт байр эзэлсэн тухай энд онцлон дурдсан байна. 1990 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж буй Худалдаа Хөгжлийн банк нь 2004 онд 11 сая ам.долларын хөрөнгө оруулалт Азийн Хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорациас авч байсан тухай дурдаад ХХБ-ыг өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын үндсэн хөрөнгөтэй гэжээ. Businessweek-д дурдагдсан мэдээлэл баттай бол манай улсын томоохон банкуудын нэг ХХБ-ны 4.8 хувийг Голдман Сакс эзэмших болж байгаа аж. Дэлхий дахинд муу нэрээр хэтэрхий гэмээр танил Голдман Саксын тухай монголчууд өдгөө андахгүй болсон. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үндсэн автор болсон гэгдэх Голдман Саксыг олон улсын ажиглагчид сайнаар бичдэггүй. Моргейжийн асар их чанаргүй зээлд санаатайгаар баталгаа гаргаснаар АНУ-ын банк санхүүгийн тогтолцоог дампууруулахад хүргэсэн Голдман Саксын гол хөрөнгө оруулагч,  тэрбумтан Уоррен Баффетт энэ талаар хэлэхдээ “Энд Голдман Саксыг буруутгахаас илүүтэй Америкийн банк санхүүгийн тогтолцооны гажуудлыг ярих хэрэгтэй” хэмээн өөрийгөө өмөөрсөн байдаг. Гэсэн хэдий ч Голдман Саксыг XXI зууны эдийн засгийн алуурчин хэмээн олон улсад хэдийнэ цоллочихсон. Америкийн санхүү эдийн засгийг ганхуулснаар дэлхий нийтийг хямралд хүргээд өөрсдөө ард нь асар их ашиг олж үлдэж чадсан Голдман Саксыг эдийн засгийн өршөөлгүй хуулиар бол ашиг орлогын төлөө төрсөн эхийгээ ч золиослож чадах тоглогч хэмээн бичдэг. Тийм л аварга том санхүүгийн мангас манай улсыг хэдийнэ онилчихоод уул уурхайн салбарт гараа хэдийнэ дүрчихсэн буй. Манай улсын хөгжлийн ойрын ирээдүй болоод буй Тавантолгойн IPO буюу хувьцааг нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр гаргах эрхийг авсан Голдман Сакс бидний урдаа барьдаг банкуудын нэг, олон улсын хөрөнгө оруулалтыг анхлан татаж байсан Худалдаа Хөгжлийн банкинд хөрөнгө оруулалтаа хийхээр болжээ. Нэг ёсондоо Голдман Сакс Монгол руу дүрсэн гараа лавшруулж атгаж эхэлжээ. Одоо тэд тоглолт хийнэ. Америкийн эдийн засагт хэрхэн тоглосон шигээ шинэ тулгар өсөж буй манай нялх эдийн засгийг өөрийн аясаар хөдөлгөх нигуураа тэд бүрдүүлээд эхэлжээ. Эртнээс ч эхэлсэн бизээ. Манай эдийн засгийг хөдөлгөх хэрэгсэл нь мэдээж Тавантолгой. Дургүйгээ хүрвэл Голдман Сакс гадаадын шүүхэд Засгийн газрыг маань шидчихээд аварга том хувингаа тосоод Монголын уул уурхайн ард зогсох л болно. Гадаадын хөрөнгө оруулалт банк санхүүгийн салбарт нэмэгдэхэд муу нь юу байхав. Гэхдээ л тэд бол Голдман Сакс. Тэдний түншүүд харилцагч, хамтрагчид нь үргэлж алдагдалд орж, дампуурч харин мөнөөх эдийн засгийн алуурчид өөрсдөө ашиг хонжоогоо өвөртлөөд үлддэг дэлхийд нэртэй туршлагатай. Энэ нь олон улсын банк, санхүүгийнхний дунд яригддаг яриа. Манай улсыг Тавантолгойн IPO шиг ийм их хувьцаа олон улсын хөрөнгийн зах дээр гаргаж байсан туршлагагүй учраас Голдман Сакс шиг том зөвлөгч байгаа нь аз хэмээн олон улсад бичиж байхад зарим нь Голдман Саксын ээлжит идэш яах аргагүй Азийн цээжнээс үсрэн гарч ирж буй Монголын зах зээл гэж бичих нь ч байх аж. Тэдний үзэж байгаагаар Азийн цээжнээс үсэрсэн биднийг Голдман Сакс асар том хувиндаа хийчих гэнэ. Тиймээс үсрэнгүй хөгжиж буй гэх эдийн засгаа харийнхны тоглолтод өртүүлэхдээ болгоомжлох нь илүүц биш гэдэгт найднам. Ялангуяа Голдман Саксаас болгоомжил. О.Нар      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Доржоо:
за за Худалдаа хөгжлөөс бага ч гэсэн хэдэн төгрөгөө татаж авъя. нэг мэдэхэд энэ луйварчдын хоол болчино
2012-06-08
anu:
XXB-g mongolin xurungu oruulalttai gej xen xelsiin? ixenx xuviig n gadnyxan ezemshdeg shude manai mongolix ch gex shig er n Mongol ulsad MONGOL gesen nernees uur yum uldsiimuudo ain? baixgui shde xeden uls turchid n gadnyxand uilchildeg ARD TUMEN-ee MONGOL-oo gex xun tsuxun bolson do GOLDMAN SACHS-n MONGOL daxi tuluulugch n Su.Batbold bj taarna mani xun business setgelgeetei nuxur shude
2012-02-10
Irgen:
Mongoliin ard tumen uhaantai, uls turiin nam, ursuldugch bankuudiin teneg zavaarsan surug messaguuded huurtahgui za, etssiin etsest ediin zasgiig hurungu oruulaltguigeer yaj hugjuuleh yum be? Hunii sonirhliig tatah gem setguulchid hudlaa zuil bichhee boliich tegsnee eruugiin huulid uurchlult oruulna ch geh shag hachin yum yarij bdag. Unending bodit yumuu ene chin? Hariult shaardaj baina.
2012-02-10
otgon:
тэгэе хөгшөөн. Одоо бараг ганц үлдэж байгаа монголын хөрөнгө оруулалттай банк нь Хас банк болж байна уу?
2012-02-10
hutsaad bgarai:
cham shig gadniihnii mungiig doloodog guilgachin mongoliin ard tumniig doromjloh boloogui shu lalar min.
2012-02-10
Baagii:
TDBankiin huvichlal ch gsn zavaan luuvariinh bsan shde. ter uyiin yrunhii said Enhbayar, mongol banknii yrunhiilugch asan Chuluunbat nariin mungu ugaah, mungu ideh, uursdiin nuluug teleh gsn sonirhol buhii heseg itgeeduud mongoliin turiig urund oruulj, mongoliin turiin munguur uursdiin ner dree shiljuulsen gdg.
2012-02-10
arji:
yeahh Goldman Sachhs ehleed hamag saihan aashaa gargah biz zeel ogood l ogoood l baih baih daraa n oriin suljeegee ulam zuzaatgasaar neg l odor "booom" boomilon HHBankiig dampuuruulanguutaa ooroo bugdiig mash hyamdaar hudaldan avah sursan argaa heregleh biz.. HHBanknii nereer manai buh bank sanhuugiin salbart nolooloh bolno bugdiig avahiig n avj hayahiig n hayana Mongol uls Goldman Sachhesiin gart orno.. ted uuniig ali hediin tolovloson mash alsiin bodoltoi muu sanaatai tevcheertei humuus shuu naad hed chin
2012-02-10
irgen:
oo za za tegvel ter banknaas chini hadgaluulsan mongoo avch hariltsahaa oor bankind bairshuulya
2012-02-10
otgon:
тэгэе хөгшөөн. Одоо бараг ганц үлдэж байгаа монголын хөрөнгө оруулалттай банк нь Хас банк болж байна уу?
4% baga bna gene uu. Yasan chiniiheer shuud 51 % avah bsan uu. Yumnii ehlel tavigdaj bn shuu dee
2012-02-10
ATM-aas Ooriin munguu avahad 100 tug avaad bgaa ulsad chini yaj itgehevdee.
2012-02-10
4% baga bna gene uu. Yasan chiniiheer shuud 51 % avah bsan uu. Yumnii ehlel tavigdaj bn shuu dee
uun deer ni muusain yumnuud duruulj ard tumnee huurdeg bizdee
2012-02-10
ДБ:
ЭНЭ ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ӨГӨХГҮЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЭД ҮҮ. МАНАЙД ЕР НЬ ГАДААД ЭЗЭНГҮЙ БАНК ГЭЖ БАЙНА УУ? БҮХ ХӨРӨНГӨ САНХҮҮГЭЭ ГАДНЫХАНД АТГУУЛЧИХААР ОДОО МОНГОЛЧУУД ЯАЖ АМЬДАРДАГ ЮМ БОЛ ДОО. БОЛДОГ Л ЮМ БАЙХ ДАА. МОНГОЛЫНХОО САНХҮҮГ БАРИАД БАЙЖ ЧАДАХ МОНГОЛ ТОЛГОЙ ЭНЭ МОНГОЛД ЕР НЬ БАЙНА УУ ТАМИНЬ ЭЭ . ГАДААДЫН ОРНУУДЫН БАНКУУДЫГ БАС ӨӨР НЭГ ГАДГААД НЬ БАРЬЖ БАЙДАГ ЮМ УУ?
2012-02-10
zochin:
unuudur ZOOS,ANOD Bankni araas dampuurlaa zarlah gej baigaa HAAN Bank gadaadiin luivarchdaas bolj bna shuu.Mongol bank tuunii HYNALT SHALGALTIIN GAZAR yu hiij baidag yum ve? Huviin hevshild zeel olgihoo bolisnoos gadna zasgiin gazriin tusul hutulburiig demjihgui gatsaand oruulj bna shu de.
2012-02-09
yooy bolicohhe-d:
4% gedeg chini daraad daraad helj baigaa too bishuu.Ediin zasag iim hurddtai osoj baihad niit jiliin ergelt X 5 jil,10 jileer urjuuleed uzeerei her hemjeenii too garahiig ni haraarai.Chinii tolgoid hurehgui ih too garna. Harin ene nohor chini jinhene tenegee haruuldag bna shde.neg muu hooson tolgoi bitgii minii MONGOLCHUUDIIG MUULAAD BAIGAARAI
2012-02-09
snooker:
Өрсөлдөгч банкууд ийм тэнэг арга хэрэглэх ээ больдоо. Иргэдийг арай дэндүү басах юм аа. Иргэд өөрсдийн сонголтоо хийх нь тэдний эрх, түүнийг бүгд хүндэтгэх хэрэгтэй.
2012-02-09
yooy bolicohee:
1. Manaihan aimar tuilshramtgai ene chini dunguj 4%-iig yarij baina 2. Manaihan yamar ch medlegegui tegeed tuilshramtgai! yuu yugui dampuurlaa geed l 3. Manaihan yamarch medlegegui, tuilshramtgai, tegeed bas unen itgemtgii. 4%-iig avaad yav l gej harin ch esregeeree olon ulsiin anhaarliig tatna, huvi n usne! uur gadaadiin baiguulaguud sonirhono! 4% deer dampuurdag yamar bank baidag yum bitgii ingej tenegtej baigaach! jaahan yum uz har!
2012-02-09
hutsaad bgarai:
cham shig gadniihnii mungiig doloodog guilgachin mongoliin ard tumniig doromjloh boloogui shu lalar min.
uun deer ni muusain yumnuud duruulj ard tumnee huurdeg bizdee
irgenbm:
za tar busad ymandaa sanaa zovoldoo.luuvantai hvn luuvangaa idnvv bna uu.tuulaid ogno vv.ta nart er n yamar hamaa bnaa.kkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2012-02-09
udakhgyi Khudaldaa khogjliin bank dampuurna shyy khymyysee ertkhen khadgalamjaa tataj avsan ni khojino shyy nileen erkh medel bykhii erkhem khadgalamjaa tataj avch bna lee
2012-02-09
snooker:
Өрсөлдөгч банкууд ийм тэнэг арга хэрэглэх ээ больдоо. Иргэдийг арай дэндүү басах юм аа. Иргэд өөрсдийн сонголтоо хийх нь тэдний эрх, түүнийг бүгд хүндэтгэх хэрэгтэй.
Зочин:
Гадаадын компани, банк хөрөнгө оруулах дэмий дээ. Тэр томилогдсон гадаад захирлууд нь яагаад ч монголын ард түмнийг ойлгож ажиллахгүй. Зөвхөн ашиг хийж, мөнгө угаахаа л сайн хийлэг юм билээ дээ. Зоос, ХААН банкны жишээ бэлхэн харуулж байгаа ш дээ. Баахан л өндөр цалинтай гадаад ноёд л ажилласан болоод л сайхан жаргаж байгаад явдаг гэдгийг бүгд л мэдэж байгаа биз.
2012-02-09