Өнөөдөр болох зарим үйл явдал
“Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 БНХАУ-ын их, дээд сургуулиудад зуучлах нэрээр оюутнуудыг хохироож байгаа талаар сэрэмжлүүлж мэдээлэл хийнэ. 12.00 Урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын болон ардын хөгжмийн хөгжимчдийн уралдааны талаарх мэдээллийг сонирхоорой. 13.00 Сурагч, оюутан залуусын байгууллагууд нэгдэж “Бид юу хүсэв” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.00 Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал болно. 14.00 Мэдээлэл технологийн үндэсний паркийн гурван давхрын хурлын зааланд ШУТ Сангийн үйл ажиллагаатай БСШУ-ны дэд сайд Б.Ундармаа танилцана. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ