Чуулган завсарлаж, төсвийн тодотгол хийнэ

img

УИХ-ын намрын чуулган өнөөдөр завсарлана. Хуулинд заасны дагуу завсарлах хуваарьт хугацаа нь өнөөдөр байгаа бөгөөд хэд хэдэн телевиз шууд дамжуулах юм байна. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулснаар Нэгдсэн бүртгэл, мэдээллийн түр хорооны даргыг сонгох тухай, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр нараас өргөн мэдүүлсэн "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай",  УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Аж ахуйн нэгжийн албан татварын  тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг  хийх бол Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Хэлэлцэх асуудлын дараалалд мөн Төсвийн тодотгол байгаа бөгөөд хуваарьт заасны дагуу Байнгын хороодоор чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэсэн асуудлуудыг хэлэлцэнэ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ