
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана.
Хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг, Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ.
Харин төгсгөлд нь "Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ