
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас Төрийн ордны "В" танхимд хуралдана.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байгаа юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ.
Харин Засгийн газраас болон УИХ-ын гишүүн Н.Ганбямбаас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлнэ.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ