
Өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэхээр тогтсоны 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа. Үүний хүрээнд өчигдөр Нийслэлийн удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, Нийслэл хүрээний түүхээр хичээл заажээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн 9в бүлгийн хүүхдүүдэд нийслэл хүрээний түүхтэй холбоотой, тэр бүр олонд дэлгэгдээгүй ховор сонин зургуудыг сонирхуулжээ. Улаанбаатар хотод байгаа сургуулиудаас ганцаараа дотуур байртай тус сургуульд 1003 хүүхэд суралцаж байгаа аж.
Байгуулагдаад 50 гаруй жил болж буй 73 дугаар сургуулийн засварт зориулж хотын төсвөөс 80 сая төгрөг шийдсэнээ хотын нэгдүгээр орлогч энэ үеэр сургуулийнханд дуулгасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ