ӨМӨЗО-д хүний эрх зөрчигдөж байна, цаашид үргэлжилсээр байх уу...

img

“Хятадууд намайг салан тусгаарлагч этгээд гэж үздэг юм байх. Иймээс миний хувьд тэдний төрийн дайсан нь мөн. Миний хувьд Хятад улс бол дайсан гэхээсээ илүү нүсэр том шорон юм. Энэ шоронг нураахын төлөө л би хүчээ нэмэрлэж яваа нэгэн.” -       Хэрэйд овогт Хувьсгалт, Өвөр Монголын  тусгаар тогтнол, хүний эрхийн төлөө тэмцэгч   Аливаа ястан, үндэстэн оршин буйн нэгэн илэрхийлэл бол өөрийн гэсэн хэл соёл, зан заншил, амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзэлтэй байх явдал билээ.  Чухамхүү тэрхүү өвөрмөц онцлог уламжлалаа дэлхийн бусад үндэстэнд тунхаглаж, соёл иргэншлээ хамгаалах нь зүйн хэрэг. Цөөнх үндэстний дархлаа болох “үндэстний үзэл санаа” мөхвөл аяндаа бусад том үндэстэнд уусан алга болдог жишээ дэлхийн түүхэнд бий. БНХАУ бол олон үндэстэн, ястан оршин суудаг, үндэстэн хоорондын асуудал хурцаар тавигддаг орон юм. Хятадын түүхэнд үндэстний цөөнх гэгдэж буй хэдэн сая хүн  эрх чөлөө, үндэстнийхээ хэл соёл, үзэл санаагаа хамгаалж, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байсан бөгөөд өнөөдөр ч үндэстний цөөнхүүд гадуурхагдан сэтгэл санаа, бие махбодийн гэтэлшгүй зовлон амсаж байна.   Эл асуудлыг өгүүлэхийн өмнө түүхийн улбааг нэхэн саная. 1945 онд Японы эсрэг хийсэн дайнд Хятад улс ялах нь тодорхой болсон байв. Харин Хятадын дотоодын үймээн самуун газар авах шинжтэй болсон тул тогтвортой байдлаа хангахын тулд ХКН-ын дарга Мао Зэдун Хятад улсын доторх цөөнх үндэстнүүдэд “Өөртөө засах эрх” олгох тухай шийдвэр гаргасан юм. Улаанхүү тэргүүтэй хэсэг өвөр монголчууд Янь Ань хотод марксизм, ленинизмийн онолыг заалгаж коммунист үзлээр хүмүүжив.  1947 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХКН-ын Төв Хорооны YII их хурлаас 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ӨМӨЗО-ыг байгуулах шийдвэр гаргаж, Засгийн газрын тэргүүнээр Улаанхүүг томилжээ. Түүнээс хойш Хятад улс баруун хойд бүс нутагт бүрэн хяналт тогтооход анхаарч иржээ. Тухайлбал: 1959 онд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай ӨМӨЗО-д айлчилсан байна. Мөн 1964 оны 4-р сард Ерөнхий сайд Жоу Эньлайгийн орлогч Дэн Сяопин Өвөр Монголд хүрэлцэн ирж “...Өвөр Монголын байгалийн арвин нөөц баялаг стратегийн хувьд нэн чухал ач холбогдолтой..., Өвөр Монголыг Хятадын ирэх зууны эдийн засгийн өсөлтийн суурь тулгуур болгох хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэж байв. 1954-1965 онд Хятадын нам, төрийн удирдагч Мао Зэдун коммунизм байгуулах, хөдөө тосгодыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Тэрээр 1966 онд “соёлын хувьсгал”-ыг эхлүүлж, өөрийг нь шүүмжилсэн сэхээтнүүд, нам, төрийн зүтгэлтнүүдийг хатуу залхаан цээрлүүлж эхэлсэн байна. Энэ явдал Өвөр Монголыг тойроогүй юм. Өвөр Монголын Хүний эрхийг хамгаалах хорооны баримтад дурдсанаар, 1966-1969 онд маш олон өвөр монгол хүн амь үрэгдсэн аж. 1947 онд  12000,1948 онд 20000, 1953 онд10000, 1957 онд 6000, 1968-1969 онд 45953 хүн, нийт 63 953 хүн алагдаж, 79 000 хүн тахир дутуу болсон байна. Мөн үүний зэрэгцээ статистикийн бүрэн бус тоо баримтаар, 1970-1990 онд 7000 өвөр монгол хүн ямар нэг шалтгааны улмаас хятадуудад алуулжээ. Хамгийн хэцүү үе нь 1969 он байв. Монгол хэл дээр хичээл зааж байсан бүх их, дээд, дунд сургуулийг татан буулгаж,  монгол хэл, бичиг үсэг, соёл зан заншил хэрэглэхийг хатуу хориглон, Монголын түүх, соёлын ном бичгийг шатааж устгасан юм. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Өвөр Монголыг зургаан хэсэгт хуваан Хятад мужид тарааж, малчин айл өрх бүрт 1-2 хятад хүүхдийг хүчээр үрчлүүлэв. 1970-1978 онд Хятадад өөрчлөлт шинэчлэлийн урин орж, соёлын хувьсгалын хор уршгийг арилгахын тулд олон арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал: Феодалын нийгмийн үеийн хань үндэстэй сурвалжит ноёд, цэргийн баатруудын гавьяаг сурталчилсан кино, жүжиг, соёл урлагийн арга хэмжээ  зохион байгуулж байв. Хонконг, Макаогийн алдартай жүжигчдийг урьж “Хуанди хааны ёст тахилга”, “Яньдийн тахилга” зэрэг тахилга хийж ард түмнийхээ санаа сэтгэлийг тайвшруулан мартагнуулахыг оролдож байсан боловч өвөр монголчуудад учруулсан зовлон уй гашууд төдийлөн анхаарахгүй ёс төдий хандаж байлаа. 1989 оны 4 дүгээр сарын 16-д “Чингис хааны мэндэлсний дурсгалын найр” зохион байгуулах уриалга гаргасан таван мянга гаруй өвөр монгол оюутны хүсэлт, шаардлагыг хүлээж аваагүй нь ардчилсан үзэлтэй өвөр монголчуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Түүх өгүүлэхэд ийм байна. Харин өнөөдөр ӨМӨЗО дахь хүн амын бүтэц ихээхэн алдагдсаныг тоо баримтаас харж болно. 1960-аад онд Өвөр Монголд хань үндэстний эзлэх жин 40 хувь байсан бол одоо 80 хувьд хүрээд байна. Тус ӨЗО-ны Шилийн гол аймаг л харьцангуй монгол ахуй, хэл соёл, зан заншлаа хадгалан үлджээ. Гэвч сүүлийн арваад жилд малын бэлчээр хомсдож, байгаль орчин асар их сүйдэж, монгол хүн амьдрах боломж хумигдсаар байна. 1990 оны сүүл үеэс ӨМӨЗО-д ашигт малтмал, уул уурхайн салбар эрчимтэй хөгжин, төмөр зам тавьж, үйлдвэрүүд олноор баригдсантай холбоотойгоор хятад иргэдийн тоо улам олширч, байгаль орчин бохирдон цөлжиж, малчид малын бэлчээр нутаггүй болж байна. ӨМӨЗО-ны Засгийн газраас явуулсан “хотжуулах”, “экологийн цагаачид” бодлогын хүрээнд монгол сум, хошууны хэдэн зуун хүүхдийг сургуулиас гаргаж мал маллуулахыг хөхиүлэн дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлснээс хоёр хүний нэг нь малчин, хүн амын 40 хувь нь бичиг үсэггүй болох аюул нүүрлээд байна. 2011 оны 6 дугаар сарын 15-д Ерөнхий сайд Вэнь Зябао Төрийн Зөвлөлийн Байнгын хороог хуралдуулж “ӨМӨЗО-ны нийгэм, эдийн засгийг 2015 он хүртэл хурдацтай хөгжүүлэх” тухай стратегийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийн дагуу ӨМӨЗО-ны Засгийн газар бэлчээрийн бодлогоо чангатгаж түвд, казах, монгол зэрэг үндэстний цөөнхийн газар нутагт байгаль орчны тогтвортой хөгжил, бэлчээрийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2015 он хүртэл малчдыг зэргэлдээх мужууд руу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Хятадад 2011 оны 6 дугаар сарыг хүртэл зөвхөн усан цахилгаан станц барих, түүний далан, холбогдох дэд бүтэц байгуулах болон томоохон голуудад гүүр барих ажлын хүрээнд 25800 орчим гүүр, далан барьж, нийт 10 гаруй сая иргэнийг үүнтэй холбоотойгоор албадан нүүлгэсэн юм. Энэ мэт цөөнх үндэстнийг ялгаврлан гадуурхаж нутаг орноос нь хөөсөн балмад бодлогыг эсэргүүцэн монгол үндэстний эрхээ хамгаалахаар өвөр монголчууд тэмцэж байна. Энэхүү тэмцлийг Өвөр Монголын газар бүр дэмжиж,  цар хүрээгээ тэлэх болов. ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны нутагт нүүрсний компаний хятад жолооч нутгийн малчин Мэргэнийг дайрч алсан хэрэг явдлаас үүдэлтэй эсэргүүцлийн хөдөлгөөн нь тохиолдлын шинжтэй үзэгдэл биш гэдгийг Хятадын эрх баригчид ойлгож буй биз ээ. Цөөнх үндэстний асуудлыг цаашид хүчээр шийдэж болохгүйг Шинжаан, Түвд, Өвөр Монголын эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн харуулж байгаа бөгөөд Хятадын эрх баригчдын толгойн өвчин энэ болоод байна.  ӨМӨЗО-д болж буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татаж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэл бодлоо илэрхийлсэн янз бүрийн нийтлэл гарсан. Тухайлбал: www.news.google.com сайтад Вашингтон хотод оршин суудаг өвөр монголчууд "Хятадууд биднийг дарангуйлж байна. Бид эрх чөлөөт нийгэмд амьдрах эрхтэй" гэсэн уриа лоозон барьж жагсаал хийсэн тухай өгүүлсэн бол,  Өвөр Монголд жагсаал хийсэн оюутнуудын заримыг нь баривчилж, одоо болтол суллаагүй талаар www.voanews.com сайт мэдээлсэн байна. Мөн "Гуардиан" сонинд "Өвөр Монгол нь газар зүйн байршил, байгалийн нөөц баялгийн хувьд Хятадад асар чухал ач холбогдолтой юм. Хэрэв Өвөр Монголын нутаг дэвсгэрийг тусгаар тогтносон улс хэмээн төсөөлбөл Хятад улс ОХУ, цаашлаад Европ тивтэй холбогдох шинэ гарц хайх хэрэгтэй болно" гэжээ. Түүнчлэн Английн улс төр судлаач, доктор Уорн Хагуй “... Зарим үндэстэн ястны хооронд үл ойлголцол гарч л байдаг. Гэвч энэ удаагийн жагсаал бол НҮБ-ын хүний эрхийн талаар авч хэлэлцэх том хэмжээний асуудал мөн. Энэ улсад хүмүүсийг дарангуйлах замаар засаг төрийнхөө эсрэг жагсах зүрх зориггүй болгодог нарийн ухаан зуу зуун жилээр уламжлагдаж ирсэн. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаад гайхаж байна, ... хэрэв өвөрмонголчуудыг энэ хэвээр дарлаад байвал бусад бүс нутгуудад нөлөөлж Хятад улс цаашид оршин тогтнох эсэх нь эргэлзээтэй болно..." хэмээн шууд хатуу үгээр шүүмжилсэн юм.

Эцэст нь хэлэх үг

Дэн Сяопиний эхлүүлсэн нээлттэй хаалганы бодлого өрнөснөөс хойш Хятад улс хүчирхэг гүрэн болж өсөн дэвжсээр байгаа. Тэгэхдээ хөгжилд ялгаа байна. Өмнөд хойд бүс нутгийн эдийн засгийн зөрүүтэй хөгжлөөс үүдэн баян, ядуугийн ялгаа улам ихсэж байна. Өмнөд мужуудад болсон ажил хаялтын давалгаа хил залгаа мужуудыг хамрах шинжтэй болсон учир Хятадын эрх баригчид Тянь Аньмэний хэрэг явдал дахин давтагдахаас болгоомжилж анх удаагаа буулт хийлээ.  Тус улс терроризмтэй тэмцэх нэрийн дор цөөнх үндэстнийг нухчин дарж буй явдлыг гадаадын хэвлэл мэдээллээр шүүмжлэх бүрт Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулдаг уламжлалтай. Өрнөдийн орнууд Хятад улс хүний эрхийг зөрчиж буй талаар хатуухан мэдэгдэл хийдэг байсан өнөөдөр сул төдий сонсогдох боллоо. Далай ламыг АНУ, Япон зэрэг цөөн хэдэн орон хүлээн авч байгаа бол ОХУ тэргүүтэй Казахстан, Киргиз, Тажикистан зэрэг Төв Азийн орнууд, Африкийн орнуудаас гадна Австрали, Канад хүртэл цааш нь түлхэж байна. Эдгээр орон Хятадтай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй байгаагаас Түвдэд лам нар өөрийгөө шатааж Хятадын бодлогыг эсэргүүцэж байгаа нь тэдэнд огт хамаагүй аж. Хүний эрхийг хүндэтгэн дээдлэх нь хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл. Өнөөдөр Хятад гүрэн дотооддоо хүний эрхийг зөрчиж байгаа бол хэтдээ түнш, холбоотон орнуудад түрэмгий бодлого явуулж ч болохыг үгүйсгэхгүй. “Хятадын аюулыг үл тоомсорлох нь худалдагдсаны тод шинж” хэмээн Казахстаны шинжлэх ухааны доктор, ЗХУ-ын төрийн шагналт, казахын тэрс үзэлтэн Галым Абильсиитов хэлснийг санаюу. Одоохондоо Хятад улс НҮБ-ын дүрэм журмыг мөрдөж байна. Харин маргааш яах бол? Олон улсын төвшинд Хятад “зөөлөн” бус, хатуу бодлого явуулж, бусдаар зөвшөөрүүлж чадах болсон. Тайванийг зөвшөөрвөл дэмий шүү! Далай ламыг хүлээж авахгүй шүү!  гэхэд л бүгд “жа” гэж байна. БНХАУ-ын Засгийн газар ард иргэдийн амьдралын төвшин дээшлэхийн хэрээр үндэстний цөөнхийн тэмцэл багасаж, үндэстэн хоорондын зөрчил шийдвэрлэгдэх боломжтой хэмээн үзэж байв. Гэвч 2008-2011 онд Түвд, Шинжаан-Уйгар, Өвөр Монголд болсон үйл явдлууд цөөнх үндэстний асуудлыг шийдвэрлэх нь тийм ч хялбар бишийг харууллаа. ӨМӨЗО болон ШУӨЗО БНХАУ-ын нүүрс, алт, зэс, ховор элементийн хамгийн том үйлдвэрлэгч бүс нутаг болж стратегийн ач холбогдол нь нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Хятад улс газар, байгалийн нөөцөө хэмнэх, ашиглахын тулд уйгар, өвөр монголчуудыг төрөлх газар нутгаас нь хөөж, албан хүчээр өөр бүс нутагт нүүлгэн шилжүүлж байгаа нь үндэстэн хоорондын зөрчил, тэмцэл үүсэх нэг шалтгаан болж байна. Гэвч цөөнх үндэстнүүд алслагдмал хязгаар нутагт амьдрал ахуй, шашны онцлог хэв маягаа хадгалахыг чармайн, хятадчилах бодлогын эсрэг тэмцлийн янз бүрийн хэлбэрийг сонгон тэмцсээр л байна.   Монгол Улсын аюулгүй байдлын нэг чухал баталгаа бол хөрш хоёр их гүрэнтэйгээ сайн хөршийн харилцаатай байх явдал билээ. Гэхдээ энэ нь бие даасан тусгаар улсын хувьд зарим нэг асуудал дээр өөрийн гэсэн бодолтой байхыг сануулж байна. Цус нэгтэй өвөр монголчууд, уйгар ах дүү нар маань БНХАУ-д оршин сууж байна. Тиймээс тус ӨЗО-д хүний эрхийг зөрчиж байвал бид ч өмгөөлөн хамгаалах учиртай бус уу. Далай лам Монголд айлчлах асуудал ч Монгол-Хятадын улс төрийн харилцаанд ноцтой асуудал үүсгэх ёсгүй юм. XY зууны үед бурхны шашны тэргүүн IY Далай лам нь монгол хүн байжээ. Тэгвэл XY Далай ламын хойд дүрийг Монголд тодроосой гэсэн хүсэлтэй сүсэгтэн олон бий. Эл асуудлыг Монголын төр албан ёсоор хуульчлаагүй боловч бурхны шашныг төрийн шашны хэмжээнд авч үздэг, Монголын ард түмэн бурхны шашныг шүтсээр ирсэн уламжлалаа бодвол Далай ламыг Монголд урьж байх нь цэвэр бурхан шашны  асуудал, мөн хүний эрхийн асуудал билээ. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
монголд байгаа хужаа нарыг зайлуулах хэрэгтэй шдээ,,,,,,
2016-04-06
klj chi tuuhee meddeg hun bn:
uvurmongolchuudiig mongol bish urvagch durvegch gej bgaa humuust handaj tuuh soyloo jaahan ch gesen gadarladag bgaasai gej husej bn shuu
2012-07-25
Аагийтай санал нэг:
Аагий бол жинхэнэ Монголхүн байна Тийм шүү дээ Бид бусдын хэрэгт хошуу дүрэх ямарч хэрэггүй,Овоо босговол шаазгй суудаг юм, Манай зарим муйхаруудад нэг үг их зохино Юу гэвэл Муу эр дайнд хөөрнөө гэж
2012-02-27
Боль доо:
Өвөр Монголчууд сайхан амьдардаг юм билээ, Улс төржүүлж ар Монгол Хятад 2-ыг муудалцуулж байгалийн баялагийг нь булаах гэсэн гадны гар хөлүүдийн санаа байна, Үндсэрхэг үзлийг дэврээж иргэний дайнд хүргээд дотроос нь хагалж ашигладаг нь жинхэнэ капитализмын мөн чанар,Манай хөөргөнүүд бас хөөргөнтчихсөн байнаа хоосон толгойнууд чинь,Хоёр хөрштэйгээ эвтэй байж л Монгол оршин тогтнох болно
2012-02-27
Хөх толбо:
Аагий гэх мэт үндэсний өв соёлоо үл мэдэгч бурангуй этгээдүүдээс болж монгол үндэстэн өсөн дэвжихгүй дэвжүүлэхгүй байгаа юм. Ийм этгээдүүдийг хүчиндэж тамлаад дараа нь буудаж алах хэргтэй,
2012-02-14
Монгол:
Монголчууд үеийн үед хэдэн малынхаа хүчээр харин ч нэг өлсгөлөнд нэрвэгдэж байгаагүй. Тэгэхээр Хятадууд хилээ хаахад Монголчууд өлсөж үхэхгүй. Харин эрлийзүүд, Хятадуудын гар хөл болсон хүмүүс л дотор нутагтаа харьж чадахгүй, ивээгч нартайгаа уулзаж чадахгүй хэцүү болох байх. Мэдээж өвөрмонголчуудыг аль болох дэмжих хэрэгтэй.
2012-02-11
eenee:
Anonymous, chi ingeh baisan bol tegeh baisan bol gej zowloltiin erdemted shig yarih yumaa, Herwee Buddhiin shashin mongold orj ireegui baisan bol chinii emeg ehiig Orhon gol tahij baina gej oor busad huuhnuudiin hamt us uruu shideed chi onoodor anonymous nertei baihgui baih baijee, bid odon oron,urlahuin bolon emnelgiin uhaan, tuuh shashtiraa tuwd, soembo usgeer buteehgui baijee,harhorin hot baihgui bh bjee, Soronzongombo haan buddhiin shashin awchraagui ternees omno tuwded newtersen yumaa, Chinii huisiig n todorhoilood baigaa Zonhoba chin ardchilal geech yumnii etseg baisan yum shuu dee, ternees ulamjilj Martin Lutteriin shashnii shinechlel, Martinaas ulamjilj orchin ueiin ardchilalig tomeolson yum shuu dee minii ho, Dashramd Buddhism bol shashin todii bish uzel sanaa, hew mayag, baigaliin shinjlel, urlag yum shuu de
2012-02-11
eenee:
aagii, hyatad hilee haawal Agii l aygui olsoh baihdaa, 11 ond hun buhen ingej bodson bol chi onoodor Aagii bish Ao Qie baih baisan baih daa kk
2012-02-11
Brotherhood:
Монгол, ӨвөрМонгол, Уйгур,Буриад, Халимаг, Тува, Хазар, Казах бид бүгд цус нэгт ахан дүүс шүү дэ. Мөнх Хөх Тэнгэр Монгол ахан дүүсийг минь ивээх болтугай.
2012-02-11
Dalai lam demii.tuvdiin shashin l ar mongoliig 1983 ond 20 saya huntei boloh baisan hun amiig dunguj 2 saya boltol ni ustgasan yum.uvur mongold shariin shashin mandaagui bol ted elbeg 80 saya huntei tom guren baih bailaa.harin tuvdud Zonhoba gegch manin ir garch ireeguisen bol,soronzongombo anhanaasaa buddag bish Islamiin shashin avchirsan bol tuvdiin hun am 800 saya boloh baijee gej zuvlultiin erdemted sudal gargasan baidag.Soronzongombiin anh zalsan buddiin balagiig es tootsood zonhoba turuugui baijee geed avaad uzehed l tuvdiin hun am 1983 ond 300 saya elbeg hurchih baiv.ene buh sudalgaag tuvd undestenees odoogoos dunguj myanga heden zuun jiliin umnuhun tasarch garsan undestnii tsuunh baisan Burma myanmar hun amiin usult bolon enetheg deh Assamiin tuvd burma garaltai irgediin too(zalitai enetheguud tedniig tuvd ruu huuj yavuulah bolomjgui hyatadtai tulchihdag tulæ mongol garaltai gej huuraad manai uls ruu deportloh bodlog yavuuldag) balba,butan,ladak,sikimiin tootoi hartsuulj gargasan baidag.Uchir ni edgeer ard tumnuud bol nutagiin ayalguu ni l zuruuteigees bish tsumuuruu engiin tuvduud yum
2012-02-10
eenee:
Anonymous, chi ingeh baisan bol tegeh baisan bol gej zowloltiin erdemted shig yarih yumaa, Herwee Buddhiin shashin mongold orj ireegui baisan bol chinii emeg ehiig Orhon gol tahij baina gej oor busad huuhnuudiin hamt us uruu shideed chi onoodor anonymous nertei baihgui baih baijee, bid odon oron,urlahuin bolon emnelgiin uhaan, tuuh shashtiraa tuwd, soembo usgeer buteehgui baijee,harhorin hot baihgui bh bjee, Soronzongombo haan buddhiin shashin awchraagui ternees omno tuwded newtersen yumaa, Chinii huisiig n todorhoilood baigaa Zonhoba chin ardchilal geech yumnii etseg baisan yum shuu dee, ternees ulamjilj Martin Lutteriin shashnii shinechlel, Martinaas ulamjilj orchin ueiin ardchilalig tomeolson yum shuu dee minii ho, Dashramd Buddhism bol shashin todii bish uzel sanaa, hew mayag, baigaliin shinjlel, urlag yum shuu de
Undrah:
Mongol buchgeer hiisen site Saihan haragdaj bainaa,
2012-02-10
Undrah:
Muusain zuun ailiin hujaa nar deeshee garchihaad olon yum huzaad baigaarai
2012-02-10
klj:
Ар, Өвөр монголчууд ахан дүүс шүү дээ. Тэд Монголын соёлыг чадлынхаа хэрээр хамгаалж авч яваа. Ар монголчуудыг ямар их хүндэлдэг гээч. Өвөр Монголчууд өөрсдийн хүслээр Хятадад эзлэгдээгүй - 20-р зуунд үед нэгдэх боломж байх үед Ар монголчууд бидны өнөөх сайхан коммунист удирдагчид Оросуудад ая тал засч нэгдэх үйл явцад идэвхи гаргаагүй. Монгол орноо хэд хуваасан Манай их удирдагч нарын хүрэл хөшөө энд тэндгүй л байна.
2012-02-10
Batu:
Aagii, FUCK YOU!
2012-02-10
sss:
mongol bichigeer :http://ail.boljoo.com/home.php?mod=space&uid=4&do=blog&id=78
2012-02-10
Undrah:
Mongol buchgeer hiisen site Saihan haragdaj bainaa,
Болдоо:
Цус нэгтэй өмнөд монгол ахан дүүс минь их л зовж байна даа Хятад удахгүй задарнаа
2012-02-10
chi hujaa bhaa
2012-02-10
Amarsanaa:
Mash emzeg sedev shuu. OvorMongolchuud maani tusgaar togtnoloo temtsej olno gedegt bi itgej yavdag. Mon Uigar tuvduud ch bas tusgaar boloh jamtai yum
2012-02-10
Aagii:
Hichneen ah dvv nar mini ch gelee Mongol uls ene heregt hoshuu dureed ogt hereg baihgui baihaa, bidnii uursdiin undesnii ayulgui baidal mash ayultai hemjeend ochchihood baigaa unuu uyed Hyatadiin esreg bair suuriar uvur Mongoloo gej umuuruh shaardlaga ogthon baihgui. Manaih jijighen oron, buh zuil oros Hyatad 2 ulsaas haraat baigaa uchir, neg l udur China hilee haah ym bol manai uls ulsuj uhne shuu. Tiim uchraas iish tiishee daldganalgui uursdiin undesnii ayulgui baidlaa erhemley
2012-02-10
монгол:
монголд байгаа хужаа нарыг зайлуулах хэрэгтэй шдээ,,,,,,
Undrah:
Muusain zuun ailiin hujaa nar deeshee garchihaad olon yum huzaad baigaarai
chi hujaa bhaa