“Сэргээгдэх эрчим хүч-2012” форум эхэллээ

img

Эрдэс баялаг, эрчим хүчний яам,  Дэлхийн банктай хамтран жил бүр  зохион байгуулдаг  “Сэргээгдэх эрчим хүч-2012” форум Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Форумыг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Т.Энхтайван нээж  “Газрын гүний дулааныы насосны техник технологийг Монгол оронд нутагшуулах цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавих юм байна. Мөн нарны болон салхин станцуудын хэтийн төлөв, бэрхшээл, шийдвэрлэх арга замуудын талаар энэ үеэр ярилцана. Мөн форумын үеэр агаарын бохирдлыг бууруулахад сэргээгдэх эрчим хүчний үзүүлэх нөлөөний талаар Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс судалгаа хийснээ танилцуулах юм  байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ