Уулынхан Улаан цутгалангийн мөсөнд авирахаар гарлаа

img

Уулын спортынхон Монголдоо анхдагч аялал хийхээр өнөөдөр нийслэлээс хөдөллөө. Тэд Өвөрхангай аймгийг зорьж, Улаан цутгалан хүрхрээний мөсөнд авирах юм. Монголын уулын хөтөчдийн холбооноос “MCS Coca-Cola” компанийн дэмжлэгтэйгээр мөсөнд авирагчдын анхдугаар цугларалтыг ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Цугларалтын хүрээнд экстрим спортынхон Өвөрхангай аймгийн нутагт орших Улаанцутгалангийн хүрхрээний хөлдсөн мөсөнд авирах ажээ. Сүүлийн үед дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад эрчимтэй хөгжиж буй ice climbing буюу мөсөнд авирах спорт Монголдоо шинэлэг. Тиймдээ ч Монголын уулын спорт сонирхогчдоос бүрдсэн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд анх удаа мөсөнд авирах аялал зохион байгуулж буй нь энэ юм. “Эверестийн баатар” Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан тус багийнхан Улаанцутгалан хүрхрээний 22 метр өндөр, эгц босоо мөсөнд авиралт хийх ажээ. Мөн энэ үеэр тэмцээн, уралдаан зохион байгуулж, мөсөнд авирагчдад сургалт явуулах юм байна. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Safety:
Unachihwii dee, ayulgui baidlaa hangaarai
2012-02-12