Цаг хугацааг та хэрхэн үнэлдэг вэ?

img

Цаг хугацаа бол илүү ухаантай боловсролтой төгс болохын төлөө бидэнд өгөгдсөн асар үнэт бэлэг юм. Цаг хугацаа биднийг зорилготой байлгаж, хэзээ юу хийх ёстойг үргэлж сануулж байдаг. Харин хамгийн хатуу нь бид цаг хугацааг эргүүлж чадахгүй билээ.

Бид цаг хугацаа бүрийг үр дүнтэй ашиглаж эргээд харахад харамсахгүйгээр амьдрах ёстой. Ийм л учраас бид цагийг хэмжиж, ажлаа нарийн зохион байгуулж явдаг болсон.

Тэгвэл бид өдөр тутамдаа бугуйн цагтайгаа хэрхэн хамтран ажилладагаа мэдэх үү? Хэрэв та түүнийг зүүж хэвшсэн бол цагийг баримталж чаддаг хүн байна гэж эхний ээлжинд дүгнэх болно. Гар утас бусад төхөөрөмжүүдэд цаг байдаг ч хэзээ ч бугуйн цагны хэрэглээг орлож чадахгүй. Учир нь бугуйн цаг гэдэг нь зөвхөн хэрэглээ төдийгүй гоёл, түүнийг зүүж буй хүний нэр төрийн илэрхийлэл болдог юм.

Өнөөдөр бид 70,000 төгрөгөөр хуурамч цаг худалдаж авлаа гэхэд тэр цагийг хараад бусад таныг юу гэж дүгнэх бол? Та тэр цагийг хэр хугацаанд зүүх вэ? Хайрлаж эдэлж хэрэглэсэн зүйлээ үр хүүхэддээ нандигнан дурсгаж үлдээх тийм хугацаанд ашиглагдаж чадах болов уу?

Үгүй ээ, Бид өөрсдийгөө үнэлж, хүндэтгэх хэрэгтэй. Өнөөдөр таны худалдан авсан оригинал цаг насан туршид тань тантай хамт явах болно. Хэрэв та л түүнийг эвдчихгүй бол шүү дээ.

 Гэхдээ хүн бүр 2000, 3000, 50,000 долларын цагийг худалдан авч зүүнэ гэж үү? Харин одоо танд хүн бүр худалдан авахад үнэтэй биш боловч 100 хувь оригинал цагийг албан ёсны төлөөлөгчөөс худалдан авах боломжийг “Orient Watch” компани танд олгож байна. “Orient watch” компани нь 1948 онд Японд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй улс оронд өөрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг. Манай зарим хэрэглэгчид мөн Orient брэндийг андахгүй сайн мэднэ гэдэгт бид итгэлтэй байна. Orient нь Америк болон Европын зах зээлд хамгийн амжилттай ажилладаг бөгөөд 2009 оноос эхлэн Азийн зах зээлд хүчтэй анхааран ажилласанаар өдгөө Монгол Улсад албан ёсоор орж ирээд байгаа юм. Үнийн хувьд 135,000 төгрөгөөс эхлэх эдгээр цагнуудын дундаж нь 300,000-400,000 төгрөг.

Та эдгээр цагийг зүүснээрээ цаг хугацаанд илүү ач холбогдолтой хандаж, өөрийгөө хүндэтгэж, өөртөө илүү итгэлтэй харагдана гэдэгт бид эргэлзэхгүй байна. Orient цагийг та  Max mall худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах Orient showroom-с үзэж, худалдан авах боломжтой. Цаг бүрт урамшуулалтай ба танд нэг жилийн баталгаат хугацааг олгох болно.

Orient цагийн угсралтын талаарх бичлэгийг та дараах холбоосоор орж үзэх боломжтой юм.  http://www.youtube.com/watch?v=LDQp-YUtgxo&feature=youtu.be

Max mall худалдааны төв – ORIENT Showroom

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ochij tsag aviidaa..
2012-02-11
Zochin:
Deerhiig unshaad tsag yamar une tseneteig ergen sanah shig bolloo. Bayarlalaa. Ta buhend ajliin amjilt husie.
2012-02-10