
Энэтхэгт хортой архины улмаас хүмүүс олноор амиа алдсан хэрэг дахин давтагдлаа. Оны өмнөхөн яг ийм золгүй хэрэг явдал Энэтхэг улсад гарч согтуруулах ундааны үйлдвэрийн эзэд баривчлагдан ял эдэлсэн билээ.
Тэгвэл Энэтхэгийн Орисса мужид мөн л химийн бодис бүхий архинаас хордон 70 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь хүнд байгаа ба 31 хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарчээ.
Тус мужийн Куттак хотод үйл ажиллагаа явуулдаг архины үйлдвэрийн архи хортой бодистой байсан тул энэ хотын иргэд хохирогчдын ихэнх нь гэнэ.
1992 онд тус хотод яг ийм хэрэг гарч 200 гаруй иргэд амиа алдаж байсан гашуун түүх 10 жилийн дараа давтагдаж буй нь энэ аж.
Сүүлийн арван жилийн хугацаанд энэтхэгчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ эрс өссөн судалгаа гараад байгаа. Гэтэл архины үйлдвэрийн эзэд хямд төсөр аргаар ашиг олохын тулд химийн бодис ашиглан архи, дарс үйлдвэрлэж улмаар олон хүний аминд хүрэх явдал удаа дараа давтагдаж байгаа юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хортой архи хэрэглэсний улмаас олноор амиа алдсан хэргүүдийг сөхвөл:
- 2009 оны долдугаар сард Гужарат мужид 107 иргэн
- 2009 оны есдүгээр сард Уттар Прадеш мужид 30 иргэн
- 2010 оны хоёрдугаар сард Тамил Наду мужид 10 иргэн
- 2011 оны арванхоёрдугаар сард баруун Бенгал мужид 169 иргэн
тус тус архинд хордож амиа алдсан байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ