Сургууль шатжээ

img

Ховд аймгийн Булган сумын 12 жилийн дунд сургуулийн хичээлийн хоёрдугаар байр өчигдөр өдрийн 11.00 цагийн орчим дээврээсээ эхлэн шатаж эхэлжээ. Улмаар аймгийн онцгой байдлын алба хаагчид 16.00 цагийн орчим галыг бүрэн унтраасан ч нэг давхар тус барилга бүхэлдээ  шатсан байна. Булган сумын сургууль нь хичээлийн хоёр байртай, шатсан хоёрдугаар байранд хоёр ээлжээр 16 бүлэг хичээллэдэг байжээ. Урьдчилсан байдлаар галын шалтгааныг цахилгааны богино холбоо үүссэнтэй холбон тайлбарлаж байна. Гал гарах үед зарим ангиуд хичээллэж байсан бөгөөд сургуулийн удирдлагууд, онцгой байдлын алба хаагчид багш, сурагчдыг  галын бүсээс гаргасан байна. Тус хичээлийн байр нь 1959 онд ашиглалтад орж, 2010 онд их засвар хийсэн барилга юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ