
Монголын эмч нарын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг өнгөрсөн жил анх удаа Улсын клиникийн төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. Одоогоор гурван хүнд энэ төрлийн хагалгааг хийгээд байна. Мэс засалд орсон хүмүүсийн элэгний үйл ажиллагаа хэвийн, эмчийн хяналтад байгаа билээ. Тиймээс энэ жил 12 өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ.
Харин 2013 онд 16-20 хүнд хагалгаа хийх төлөвлөгөө гарчээ.
Элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөр бусад улсын хувьд өндөр байдаг. Солонгост элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал нь 200-250 мянган доллар байдаг бол Сингапурт 150 мянган ам.доллар, Финлянд, Герман зэрэг улсад 200 мянган еврогоор үнэлэгддэг байна. Харин манайд хийгдэж байгаа хагалгааны төлбөр нь 50 сая төгрөг юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ