
Афганистанд үйл ажиллагаа явуулж буй НАТО-гийн цэргүүд тэр дундаа америкийн тэнгисийн явган цэргүүдийн гаргасан элдэв бусармаг явдлуудын мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр ээлж дараалан гарч шуугиулсаар байгаа билээ.
Тэгвэл нэгэн гэрэл зураг хэвлэлийнхний анхааралд өртөөд байна. Энэ нь америкийн тэнгисийн хэсэг явган цэргүүдийн 2010 оны есдүгээр сард авахуулсан гэрэл зураг аж. Зураг дээрх цэргүүдийн ард АНУ-ын далбааны дор хөх даавуун дээр SS гэсэн тэмдэг байгаа нь олныг шуугиулж байна. SS хэмээх хоёр үсгийг ийм хэлбэрээр бичих нь тэр дундаа хөх дэвсгэр дээр байрлуулах нь дэлхийн хоёрдугаар дайны үеийн нацист германы гол бэлгэдэл болон түүхэнд үлдсэн юм. СС-ийн цэргүүдийн тэмдэглэгээг тэдгээр хэсэг цэргүүд ийнхүү улсынхаа далбаан дор байрлуулсан нь олны анхаарлыг татаж байгаа аж. Тэрхүү нэгэн блог дээр нийтлэгдсэн гэрэл зургаас болж яс, үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын хамгийн тод жишээг америк цэргүүд бэлгэдлээ болгож байгаа эсэх талаар АНУ болон Израйль, Европт ихээхэн яриа дагуулж магадгүй болоод байгаа гэнэ.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ