
Австрали гаралтай жүжигчин Наоми Ваттс Их Британийн гүнж Дианагийн тухай нэгэн кинонд түүний дүрийг бүтээхээр болжээ.
2013 онд дэлгэцнээ гарах Caught in Flight кино Уэльсийн гүнжийн амьдралын сүүлчийн мөчүүд болон түүний тухай сонин содон зүйлсийг хөндөж гаргаснаараа онцлог гэнэ.
Энэхүү кинонд гүнж Дианагийн дүрд Холливудын од Наоми Ваттсыг яг тохирно хэмээн найруулагч, продюссерууд нь сонгож авчээ.
Ирэх зун нээлтээ хийх уг кино нэн ховор баримтууд тусгасан учир дэлгэцэнд гарах мөчдөө нэлээдгүй шуугиан дагуулах магадлалтай гэнэ.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ