Мэдэгдэл
2012-02-10

 2012 оны 2 дугаар сар 10.                                                           Улаанбаатар хот.

            МАХН нь үйл ажиллагаандаа ямагт шудрага ёсыг баримтлахыг хичээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан шудрага ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж буйг буруушааж, дараах байр сууриа илэрхийлж байна. Үүнд:
  1. МАХН ба түүний дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд өнөөгийн эрх баригчдын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зорилгоор удаан хугацаанд шалгах нэртэйгээр түүнийг өөрийг нь болон гэр бүлийнхэн, ойр дотно ажиллаж байсан болон байгаа хүмүүсийг хомроголон хэлмэгдүүлж байгаа нь нэгэнт тодорхой болсон билээ. Тухайлбал, Н.Энхбаярыг шалгах үйл ажиллагаа явуулах нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа өрнүүлэхдээ хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөөр байгаа нь тэдгээр байгууллагууд улс төрийн захиалгаар хүмүүсийг хэлмэгдүүлэх буюу ардчилсан нийгэмд байж болшгүй бусармаг үйл ажиллагаа явуулж буйг нотолж байна.
  2. МАХН-ын дарга, Монгол Улсын 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүтэн 3 жилийн турш бараг тасралтгүй мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэв тэрээр үнэхээр хууль зөрчсөн бол аль хэдийн тогтоогдох хангалттай хугацаа өнгөрчээ. Гэтэл сонгууль ойртох тусам МАХН-ын нэр хүнд өсч, түүний даргын нэр хүнд өндөр байгаад өнөөгийн эрх баригчид тэвдэн сандарч, тэдний өгсөн хууль бус даалгаврын дагуу ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад Н.Энхбаяр нь буруугүй, холбогдолгүй нь тодорхой байсаар байтал түүнтэй холбоотой зохиомол хэргийг хаахгүйн тулд аар саар юмаар хөөцөлдөж, олон хүний ажлыг алдагдуулж, төсвийн ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдүүлэх ажиллагаагаа улам эрчимжүүлсээр байна.
  3. Саяхан Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярыг шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэж мэдэгдсэн нь чухамхүү улс төрийн зорилгоор түүнийг мөшгин шалгаж байгаагаа цааш нь зохиомол хэрэгт тулган холбогдуулахын тулд улам идэвхжүүлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа баталлаа.
  4. Хууль хяналтын байгууллагын удирдлага нь өөрсдөө өмнө нь элдэв луйвар, авлигад холбогдож байгаагүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцож байгаагүй бол хэн нэгний дарамт, шахалт, барьцаанд оролгүй шудрага байж, мөрдөн байцаах, шалгах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах чадвартай байх нь ойлгомжтой. Харамсалтай нь Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас эхлэн хууль хяналтын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй зарим хүн дээрх шаардлагад нийцэхгүй байгаа тул тэд хуулинд захирагдах бус, харин улс төрийн зорилгоор хуулийг захиран завхруулах нь ойлгомжтой байна.
  5. МАХН ба түүний дарга Н.Энхбаяр нь хууль хяналтын байгууллагын хуулийн дагуу явуулж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмждэг бөгөөд ялангуяа үнэнийг олж тогтоох гэсэн аливаа оролдлогыг нь хэзээ ч эсэргүүцэж байгаагүй билээ.
  6. Харин улс төрийн  зорилгоор хүнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагынхны ийм чиглэлийн бусармаг үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө хатуу эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг дахин мэдэгдэж байна.
  7. Хууль хяналтын байгууллагууд ганцхан Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор онилон шалгаагүй, харин үнэнийг олж тогтоохын төлөө ажиллаж байгаа нь үнэн юм бол түүнийг шалгахын зэрэгцээ шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүх хүмүүсийг шалгах нь шудрага ёсонд нийцнэ гэж бид үзэж байна. Үүнд:
-П.Очирбат - 1992-1997 онууд Анхдугаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, -Н.Багабанди - 1992-1996 онуудад УИХ-ын дарга, 1997-2005 онуудад 2дох Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, -Р.Гончигдорж - 1996-2000 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан, -С.Төмөр-Очир - 2001-2004 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан, -Ц.Нямдорж - 2005-2007 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан, -Д.Лүндээжанцан - 2007-2008 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан, -М.Энхсайхан - 1996-1997 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан, -Ц.Элбэгдорж - 1997-1998, 2004-2006 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан, -Р.Амаржаргал – 1999-2000 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан, -М.Энхболд – 2006-2007 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан, -С.Баяр – 2007-2010 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан нарыг хуулийн дагуу шалгаж, эдгээр хүмүүстэй холбооотойгоор сүүлийн 20 орчим жилийн хугацаанд яригдаж, бичигдэж байгаа ноцтой асуудлуудын үнэн, худалыг олж тогтоох нь авлига, хээл хахууль, шудрага бус явдалтай тэмцэхэд чухам алхам болно гэж үзэж байна. Эс тэгвээс хууль хяналтын байгууллагынхан МАХН-ын дарга, 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор, заавал хэрэг төвөгт холбогдуулахаар онилон шалгаж байгаа нь давхар нотлогдох нь гарцаагүй. МАХН нь шудрага ёсыг тогтоохын төлөө цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно. 

МАХН

 

Мэдэгдэл

2012 оны 2 дугаар сар 10.                                                           Улаанбаатар хот. Өнөөгийн эрх баригчид 2008 оны луйврын сонгуулиар гарч ирсэндээ амтшиж, 2012 оны сонгуулиар дахин луйвардаж, өөрсдийнхөө өнөөгийн албан тушаалыг баталгаажуулахыг улайран хөөцөлдөж байгааг МАХН, шудрага ёсыг эрхэмлэгч улс төрийн хүчин, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг бус удаа анхааруулан сэрэмжлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:
  1. Саяхан МАН-АН-гийн гар хөл болсон Сонгуулийн Ерөнхий Хороо гэгч байгууллага УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог бүрээр тооцон гаргажээ. Энэхүү тооцоотой танилцвал нэг улс төрийн нам, эсхүл эвсэл нь нийтдээ дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
  2. Энэ тооцоо гэгч нь МАН-АН-гийн хууль бусаар хөрөнгөжсөн олигархуудаас өөр улс төрийн хүчин, шудрага хүн дааж давахын аргагүй зардал мөн бөгөөд тэдний сонгуульд шудрага өрсөлдөж гарах бололцоог хаах гэж цаанаасаа хортойгооор эртнээс бодож төлөвлөсөн увайгүй оролдлого мөн гэж дүгнэж байна.
  3. Энэхүү СЕХ-ны тооцоог дахин нягтлан үзэж, шудрага сонгууль явуулах зорилготой уялдуулан шинээр тогтоохыг шаардаж байна.
  4. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох МАН-АН-гаас өөр улс төрийн хүчин, эсхүл эвсэлд олигархуудаас биш, улсын төсвөөс санхүүжилт өгч, өгсөн санхүүжилтийг тухайн улс төрийн хүчин, эсхүл эвслийн авсан суудалтай нь уялдуулан зохицуулах шудрага зарчмыг хэрэгжүүлж, улс төрийн өрсөлдөөний тэгш нөхцлийг хангах бодлого, шийдвэр гаргахын өнөөгийн эрх баригчдаас шаардаж байна.
  5. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өндөр ёс суртахуун гаргаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй тухай гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд өнөөгийн УИХ-д луйврын сонгуулиар шургалсан бүх гишүүдэд хандан Э.Бат-Үүл гишүүний үлгэр дууриаллыг дагаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна. Ингэх нь та бүхний хувьд нэр төрөө цэвэрлэх, монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруула, нийгэмд шудрага ёсыг эгүүлэн тогтооход чухал алхам болно гэдгийг анхааруулж байна. 

МАХН

Shuud.mn
Сонин хачин
daraalan ogtsruulah saiduud 1.nymdorj 2.badamjunai 3.zorigt 4.j.enhbayr
2012-04-21
zochin:
ta bvxen 2012 onii conguuld naad durakuudiig bvv garga bie daagchiig demjeerei namaar conguul ugux demii ym bna shvv nam lam 2 mongolooc zailax boltugai mongolchuud min
2012-02-13
enhbayariig demjij bna ene hun tord dahin garch gemeene tord uurlesen buzar avligachdiig huugaar ni dald oruulj chadna:
enhbayariig demjij bna ene hun tord dahin garch gemeene tord uurlesen buzar avligachdiig huugaar ni dald oruulj chadna
2012-02-12
1)jenco battulga ene 4 jild hamgiin ih heel hahuuli avilgal avsan, shine tumur zam niit shaardlagatai hurungu 5.8 mlrd dollariin 10%g hahuulid avsan, 40.000 ailiin oron suuts, zam barilgiin tusul,2) gundalai said bhdaa 200 saya tugrug zavshsan,lu bold, hurelsukh, zandashatar, mak-n nyamtaishir, mcs, Элбэгдорж, Бат-Үүл, З.Энхболд, Гүндалай, Батхүү, Магнай, Батзандан, Энхбат, Батболд, Хүрэлсүх, Чойжилсүрэн, Ц.Нямдорж, Арвин, Лүндээжанцан, Миеэгомбын Энхболд, Бадамжунай, Мөнхбаяр, Батбаяр geed turiin erhend bsan bugdiig ni shalga.
2012-02-11
MONGOL ER:
ӨӨ МАНАЙХ ЧИНЬ АРДЧИЛСАН УЛС БАЙСЫМУУ?
2012-02-11
зочин:
одоо энэ төриин хүмүүсииг энхбаяраас өөр зоригтой цэвэрлэх аавиин хүү алга яаж бодсон хэн юу идсэныг энэ хүн мэдн тиимээс одоо яамар нэгэн аргаар гаргах л хэрэгтэй одогын энэ төрд өөрчлөлт хииж чадах аавын хүү алга монгол орон маан хятад солонгос гарт эх орон минь дуусла дээрэ суудла олохгүй бол жоохон хүн амьтай орон минь хэцүү болно занграгтай энхбаяраас өөр аавын хүү алга мэдлэг муутай амдрал мэдхгүй сайд дэд саидаар дүүрлэ 20жил өөрчлөж чадсангүй одоо болих хэрэгтэй даанч улаан цайм бажиж дуусла ард түмэн ядуурч мах маан 10000хүрлээ хятадууд тоглож дуусла тонголчууда өөрчлөлт хиих цац болло сонгуула ходоодороо биш амдрал мэддэг хүнэ сонгоя ард түмэн минь
2012-02-11
энхбаатар:
яаг үнэн одоо энхбаяраас айж байга энэ хүн гарвал олхордуд дуусах болно одоо үнэнчээр ажйл хийж байга хүн хэлмэгдэж байна
2012-02-11
zochin:
enhbayar ch harin zorigtoi chadaltai hun yumaa. nuguu hediig ni ch gesen shalgah heregtei. tegvel ch mun goy yum bolno do
2012-02-11
энхбаатар:
яаг үнэн одоо энхбаяраас айж байга энэ хүн гарвал олхордуд дуусах болно одоо үнэнчээр ажйл хийж байга хүн хэлмэгдэж байна
Zochin:
MAXH-aas gargaj baigaa medegdeld yamar ch utga, aguulga baihgyi baina, yadaj heniig omooroh ve gedgee ehleed bodoh estoi. Toriin alban tushaaliig mongoor naimaaltsah ehleliig tavisan hyniig deer ner duridsan Eronkhii saidaar ajillaj baisan hymyystei haristuulna gedeg utgagyi hereg. Mongolchuud har ba tsagaaniig yalgahtaigaa bolson. Shalgah estoi, shalguulah heregtei.
2012-02-10
irgen:
zov medegdel bna. enhbayar harin ch busdiigaa bodvol hemjeetei baisan baijee. ter bagabandi, ochirbat, bayar.. zereg bol ballasaan
2012-02-10
MGL hun:
Yag Unen. Ochirbat bol hamgiin noo-toi hun,. Deer ni S.BAYAR bas ter Hurelsuh. Nyamdorj bol zugeer l BUUN MUUHAI-giin UUR. SHALGAACHEE.
2012-02-10
М.Зэнээ:
Жинхэнэ зууны дээрэмчин, луйварчин бол Дорлигжав, ТӨХ- иин дарга асан З.Энхболд хоёр. Ш.Отгонбилэг дээрэмчин луйварчин биш. Улсын төсвийг бүрдүүлж байсан гол хүн. АНУ-д өнөөдөр АНУ- ийм нэрийн өмнөөс дэлхийн зэсийн худалдаанд оролцож байна. Гэтэл Батлан хамгаалах яамыг идэж идчихээд гэдэс нь цадахгүй, жижигхэн биетэй мангас тэнд очиж суучихаад "Зууны луйварчин" гэж худлаа юм зохиогоод байна. Зөв хүн гарч ирсэн нөхцөлд монголд Ш.Отгонбилэг шиг хэрэгтэй хүн байхгүй болно. Одоогийн байдлаар 600 тэрбум төгрөгийн найдваргүй зээл байна, Би сонинд ярилцлага өгөхдөө Р. Гончигдорж ах дүү нартаа тэрбум гаруй төгрөгийн зээл өгчээ гэж хэлж байсан. Энэ шударга ёс мөн үү. Зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд эд нар байнгын хорооны дарга. сайд байсан гээд баахан хүн очих нь. Түүнийг л ард түмэн хүлээж авч болохгүй. Луйварчингууд гэдгийг мартаж болохгүй.
2012-02-10
М.Зэнээ:
Ардчилсан хувьсгалаас хойшхи засгийн газруудыг авч үзвэл П.Жасрайн засгийн газар маш зөв бодлого явуулсан. Төрийм албан хаагчид гадаад дотоодод явахдаа яаж мөнгө цохидог талаар одоо ярья. Батлан хамгаалахын сайд Д Дорлигжав 1997 онд Японд болсон Ази номхон далайн байгаль хамгаалах хуралд оролцсон. Гурван сая 900 мянган төгрөг зарсан байсан. Гэтэл японы тал байрыг нь даасан байгаа юм. Өдөрт 78357 төгрөгийн хоол идэж байжээ. Ингэж хоол идэхээр эд нар таргалахгүй яах юм бэ. Бат-Үүл БОЯ-ны шугамаар Англид нэг хонохдоо нэг сая 639478 төгрөг зарсан байна. Гадаад харилцааны сайд байсан Ш.Алтангэрэл дөрвөн удаагадаад явахдаа 25000 доллар, гурван сая 400 мянган төгрөг заржээ. Энэ нь Гадаад явдлын яамны жилийн зардлын 74.6 хувь болж байна. Ийм байдлаар мөнгө иддэг явдал газар авчээ. "Эрдэнэт"-ийг булааж авсан зэргийг харж байгаа биз дээ.
2012-02-10
М.Зэнээ:
Төрд гарч ирсэн буруу хүмүүсийг сольж чадна гэж бодож байна. Одоо монголчууд ухаарах цаг болжээ. Хэзээ болтол монголчууд мөнгөнд хууртаж амьдрах юм бэ. Алийн болгон намуудад хуваагдах юм. Бид нэг л эх оронтой, эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Сонгуулийн үр дүн эсрэгээр эргэвэл гадагшаа явахаар байр сууцаа бэлдсэн хүмүүс байна. Ийм эх орончид байж болохгүй. Шударга хүмүүсийг дайрч доромжлох, сүрдүүлэх нь ердийн үзэгдэл боллоо. Та нар мэдэж л байгаа байх. Ноднин манай цонхыг өчнөөн пижигнүүлсэн. Дараа нь Д.Хувь төгөлдөр гишүүнийг надтай явсан гээд зодсон шүү дээ. Тэр бүхнээс болж өөрийгөө хамгаалах гар буу хүртэл авсан. Ийм муухай. С.Зоригийг яаж алав.
2012-02-10
М.Зэнээ:
Ер нь гадаадын гар хөл бологсодын дор ард түмэн амьдарч байгаа юм шиг дүр зураг ажиглагдах боллоо. Үнэндээ монголд ардтүмэн алга болсон юм шиг сэтгэгдэл төрж байна. Ардчилал, ард түмэн улс оронд хэрэгтэй зүйл. Гэтэл ард түмэн алга болсон дүр төрх харагдаж байгаа нь төрд зөв хүн гарч ирээгүйтэй холбоотой. Үндсэн Хуульд хүн амьд явах эрхтэй гэж гэсэн заалт байдаг ч үнэндээ үхэх эрхтэй хоцорчээ.
2012-02-10
М.Зэнээ:
Ер нь нэг бүдүүлгийн гарт могой бариулж, нөгөө бүдүүлгийг захируул гэдэг гадны бодлого хүчтэй явагдсанаас дэлхий дээр монголчууд арван хэд хуваагдлаа. Үлдсэн ганц гал голомтыг нь энэ хэдэн шалдан банди нар хэд хувааж байна.
2012-02-10
М.Зэнээ:
Боловсон хүчнийг бэлдэхдээ эхний ээлжинд ажил амьдралын ололт амжилтыг эхлэж мэдрүүлэх хэрэгтэй. Түүн дээр тулгуурлаж сургах ёстой. Сурснаа хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг баталгаажуулах л учиртай.
2012-02-10
shalga:
дэмжиж байна маш хэлмэгдсэн хүн ямар хэцүү байдаг гээч энхбаяр үнэхээр их хэлмэгдсэн идэж уусан хүмүүсийг одоо шалгах хэрэгтиэнй
2012-02-10
zochin:
ЯМАР Ч БАЙСАН Н.ЭНХБАЯР УЛС ЭХ ОРНОО ӨӨД,ӨӨД НЬ АВАААД ЯВЧИХ ТИЙМ ХҮМҮҮЖИЛТЭЙ МОНГОЛ ЖУДАГТАЙ ЭР ХҮН ГЭЖ БИ ОЙЛГОНО,Монгол төрийн өнөөгийн өнгө төрхийг харл даа харийн хүний гарт газар нутгийн хамаг үнэ цэнэтэй хэсэг нь эзлэгдсэн ,хэн эзэн болгож өгсөн гэвэл одоогийнМАН,Ардчилсан намын ангийн зарим эдийн засгийн наймаачид л,зөвхөн нэг жишээ энэ,бусад өчнөөн буруу,бузар үйлдлүүд байна,ЭНЭ БАЙДЛЫГ Н.ЭНХБАЯР мэдэж байгаа учир ард түмэндээ дуу хоолойгоо гаргаж байгаа хэрэг,ард түмэндээ энэ талаар мэдэгдсэний нь төлөө янз бүрийн гүжир гүтэглэл,тэр бүү хэл гэр бүлээр нь хомгорлон баривчлж,шүүхцагдаа болж байгаа нь ардчилалд нийцэх юмуу? үнэн үг ард түмэнд хэрэгтэй бусуу,Яаралтай ард түмний хуралдайг зохион байгуулж,ард олны дунд илэн далангүй ярилцах шаардлагатай байна. ҮНЭН ҮГ ард түмэнд,ТӨРД тулгуур болно
2012-02-10
Idsen l baih. gehdee arai Nambariin huu shig honzon sanaatai bish baihaa. Ene bol mash auyltai zan chanar.
2012-02-10
irgen:
Huue boloioroi Nambarin Enkhbayar uuruu ehleed shalguulchih
2012-02-10
Yamar hamaatai um geed hayh geheer bolohgui um. Iim hunees bolj buhel buten uls avilgaliin suljeend orson shuudee. Odoo uy husej tuuniig demjihev dee. Uhaantai baimaar bna humuusee. Yaduurch haranhui buduuleg bolj guitslee. Erdem medlegtei geher ch hun Mgl-d alga. Enkhbayar bas gots uhaantai bsan bol odoo yay gehev. Getel ush honzond tarhi ni hyzgaarlagdsan hun umaa ajiglaad bhad.
2012-02-10
zochin:
Enkhbayariig demjij baina, ene bichij baigaa humuus bol enkhbayariin bugsiig doloogchid baisan baihgui yu, tsagtaa. odoo ted nart Enkhbayar hereggui bolson, yagaad gevel ter alban tushaalgui, erkh medelgui bolson. Iim archaagui shimegchid l Enkhbayariig ulairan eserguutsej baigaa yum,ted uuriin hucheer amidarch chaddaggui, niigmiin shaaruud.
2012-02-10
Enkhbayariig demjij baina, ene bichij baigaa humuus bol enkhbayariin bugsiig doloogchid baisan baihgui yu, tsagtaa. odoo ted nart Enkhbayar hereggui bolson, yagaad gevel ter alban tushaalgui, erkh medelgui bolson. Iim archaagui shimegchid l Enkhbayariig ulairan eserguutsej baigaa yum,ted uuriin hucheer amidarch chaddaggui, niigmiin shaaruud.
2012-02-10
odoo quh xiih qadaxgui baigaa ex xurliin gehuund en onii conguuld cetegleerei oroxgui baix xeregtei tegvel uxaantai cain xun
2012-02-10
Зочин:
М.Энхболдыг сайн шалга. УБ хотын газрыг зарж тэрбумтан болоо биздээ.
2012-02-10
асуулт:
Танд ерөнхийлөгчөөс асуух зүйл байна уу байвал энүүгээр ороод асуултаа бич http://sanal-asuulga.blog.banjig.net/index.php
2012-02-10
SOOKOO:
Баабар, Элбэгдорж нар чинь ардчилсан хувьсгалын үр дүнг хувалз мэт сорсон адгийн шаарнууд шүү дээ. Жинхэнэ зууны МАНЛАЙ дээрэмчин, луйварчин бол Дорлигжав,З.Энхболд,Гончигдорж, Элбэгдорж тэргvvтэнгvvд манлай Луйварчингууд гэдгийг мартаж болохгүй.
2012-02-10
Idsen l baih. gehdee arai Nambariin huu shig honzon sanaatai bish baihaa. Ene bol mash auyltai zan chanar.
асуулт:
http://sanal-asuulga.blog.banjig.net/index.php ерөнхийлөгчөөс асуух зүйл байвал асууу
2012-02-10
Enkhbayar guai SEX-d hor herhen nairagddagiig mash sain medeh hun mun turiin undurlugt garsan hun yaj bayjdagiig meddeg ulger duurial bolson hun ni uchraas ER NI L UURIINH EHLUULSEN HIISEN BUH L MUU ZUILIIG BUSAD NI AIHTAR SAIN HEREGJUULJ UURUUS NI ILUU BAYN BOLOOD BGAA BOLOHOOR ATAARHAJ UHEJ BNAA. ENE NI HARIN ARD BIDEND ASHIGTAI UMAA.
2012-02-10
eaghwreb:
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс үзүүлнэ http://www.khanuul.mn/Modules/CMS/Read/Article.aspx?id=823
2012-02-10
Zarim humuus honzon shunal ihtei hun yamar ich auyl daguuldagiig mah ysandaa tultal medercheed hudlaa baahan shudarga gej yrihaar ni odoo ene hun uur bolson geh ch umuu erguuteed ergeed nuguu shulmaa tahiaad ehleh um. Ene mulguu zangaasaa bolj mgl-chuud bid uudluhgui bna.
2012-02-10
shalga:
shalga shalga shalga harin man-iig unahaar ni ch bas shalga an-iig ch bas shalga
2012-02-10
ГАМБАА:
П. ОЧИРБАТЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. НӨГӨӨ 20 ЖИЛИЙН ӨМНӨ ДЭЭЛЭНДЭЭ ТҮРХСЭН БЕНЗИН ХААНА БАЙНА ЛАЛАР ӨӨРӨӨ 20 ЖИЛ УУЖ ИДСЭН БАЙХ ШҮҮ ТЭР ГАЗРЫН ТОСЫГ.
2012-02-10
MGL hun:
Yag Unen. Ochirbat bol hamgiin noo-toi hun,. Deer ni S.BAYAR bas ter Hurelsuh. Nyamdorj bol zugeer l BUUN MUUHAI-giin UUR. SHALGAACHEE.
Harin tiim.Enkhbayr bolon tuunii gar hul bugsiig ni amaaraa dolooj amia zalguulachid yaj ch shudarga gej orilood nemergui baihaa. ulam l humuusiin ineediighurgene biz.
2012-02-10
x:
enhbayriig ehleed sain shalgaval busad n ilreh baihaa.zungaaraldsan orootcoldson tevreldsen avilgachid .chaddag ym bol edelj hereglej idej uuj urj zarj baigaa buhnee ,bi ingej zovj naimaa ariljaa hiigeed geed batalchih.tegbel boljiino.harin avilgachidaa erthen nerleed ene muu buhneesee salmaar baina.zagalmailsan aabaa.
2012-02-10
Harin tiim.Enkhbayr bolon tuunii gar hul bugsiig ni amaaraa dolooj amia zalguulachid yaj ch shudarga gej orilood nemergui baihaa. ulam l humuusiin ineediighurgene biz.
дядяя:
Үнэн шүү ббүгдийг шалга
2012-02-10
sainuu:
hicheelee hiitsgeeie hicheel tseg mn
2012-02-10
daraalan ogtsruulah saiduud 1.nymdorj 2.badamjunai 3.zorigt 4.j.enhbayr