“Цодгор хүү”-гийн эзэд тодорлоо

img

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү” шатрын тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа шалгаруулав.Тэмцээнд 160 гаруй хүүхэд оролцож, долоогоос доош, 8-9 болон 10-11 насны ангилалд өрсөлдөж, оюун ухаанаа сорьсон. Долоогоос доош насны ангилалд Сүхбаатар аймгийн Э.Энх-Од, 8-9 насны хөвгүүдээс “Монген” цогцолборын сурагч Х.Баясгалан, охидоос Дархан-Уул аймгийн Б.Хүслэн, 10-11 насны ангилалд хөвгүүдээс “Хан-Алтай” клубын Ү.Агьбилэг, охидоос Төв аймгийн Р.Халиун-Эрдэнэ нар аваргалж, “Цодгор хүү”-гийн эздээр тодорлоо. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асуулт:
Танд ерөнхийлөгчөөс асуух зүйл байна уу байвал энүүгээр ороод асуултаа бич http://sanal-asuulga.blog.banjig.net/index.php
2012-02-10