
Туркийн алдар бөх Я.Догугийн нэрэмжит 40 дэх удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн хоёр төрлөөр үүнд эмэгтэйчүүдийн Гранд-При тэмцээн 2012 оны хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод болно.
Тэмцээн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүдийн 48, 51, 55, 59, 63, 67, 72 килограммын жингээр явагдана..
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд жин тус бүрт нэгдүгээр байр эзлэсэн тамирчинд 2000, хоёрдугаар байр эзлэсэн тамирчинд 1000, гуравдугаар байр эзлэсэн тамирчинд 500 ам.доллар, өргөмжлөл, дурсгалын зүйл олгоно.
Энэ тэмцээнд “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаярын удирдлага дор эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд спортын мастер Нармандахын Лхамгармаа, спортын мастер Батчулууны Батмагнай нар, эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд спортын мастер Пүрэвдоржийн Орхон нар оролцохоор мордлоо.
Жич: Тус тэмцээнээс Ч.Батбадрал 1991 онд, 2001 онд Н.Баярмагнай, Г.Өсөхбаяр нар, 2004 онд Б.Наранбаатар, О.Пүрэвбаатар нар, 2007 онд Ц.Энхжаргал, Д.Баасанжаргал, Н.Отгонжаргал, О.Насанбурмаа, Б.Одончимэг, 2008 онд Ч.Энхжаргал, Н.Отгонжаргал, О.Бурмаа нар тус тус алтан медаль хүртэж байжээ.
Яшар Догу Гуче /1915-1961/ нь туркийн чөлөөт бөхийн дэгийг үндэслэгч, олимпийн хошой аварга /1848 он, Лондон хот, 1952 он Финланд улсын Хельсинки хот/, дэлхийн аварга /1951 он Финланд улсын Хельсинки хот/, европийн 3 удаагийн аварга /1946, 1949, 1951 онууд/ бөх байжээ. 1951 оноос туркийн чөлөөт бөхийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ