Шайбтай хоккейн “Андууд кап” тэмцээн эхэллээ

img

Саяхан Шайбтай хоккейн тамирчдын холбоо үүсгэн байгуулагдсан байна. Энэ холбооноос санаачлан анх удаагаа зохион байгуулж байгаа “Андууд кап” анхдугаар тэмцээн “Билэгт хүү” хоккейн талбайд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Шарын гол, Багануур, Улаанбаатар хотын Залуус сан гэсэн 3 багийхан өрсөлдөж байна. Харин Билэгт хүү багийнхан тодорхой шалтгааны улмаас “Андууд кап”-д оролцохгүй гэж мэдэгджээ. Шайбтай хоккейн тамирчдын холбооноос энэ тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион явуулах юм байна. Тэмцээнд оролцож байгаа 3 багийнхан тойргоор өрсөлдөж аваргаа тодруулна. “Андууд кап”-ын аварга баг хоёр сая төгрөг Шилжин явах цомын эзэн болохнээ. Ирэх 4-р сарын 15-нд шайбтай хоккейн ДАШТ Туркт эхлэхнээ. Тэгвэл энэ тэмцээнд монголын шайбтай хоккейн шигшээ багийнхан өрсөлдөнө. Харин МКХ-ноос дэлхийн аваргад өрсөлдөх багийн бүрэлдэхүүнд багтах тамирчдыг сонгох юм. Саяхан МКХ-ноос лигийн тэмцээнийг зохион байгуулсан бол тоглолтууд нийслэл, Орхон, Дархан-Уул аймгуудад мөн явагдсан. Лигийн аваргаар Залуус сан тодорч удаах байрт Шарын гол, Орхон аймгийнхан шалгарсан юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

асуулт:
Танд ерөнхийлөгчөөс асуух зүйл байна уу байвал энүүгээр ороод асуултаа бич http://sanal-asuulga.blog.banjig.net/index.php
2012-02-10