Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д оролцох тамирчдыг үдэж өглөө
МЧБХ-ныхон өнөөдөр азийн аваргад эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдаа үдэхийн зэрэгцээ тэдэнд амжилт хүслээ. Энэ тэмцээн 2-р сарын 15-19-нйи өдрүүдэд БНСУ-ын Гүми хотноо болно. ААШТ-д Монголоос 14 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцох юм. Өмнө нь Монголын чөлөөт бөхийн тамирчид Азийн аваргаас нийт 120 медаль хүртжээ. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулая.
Эрэгтэй
55 кг Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор сургууль/ 60 кг Спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/ 66 кг Залуу бөх Батсүхийн Мянганбаяр /“Арслан-клуб/ 74 кг Олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/ 84 кг Спортын мастер Мягмарсүрэнгийн Батмөнх /”Хасу-Мегаватт” клуб/ 96 кг Спортын мастер Доржхандын Хүдэрбулга /“Аврага” БТДС/ 120 кг Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 хүрэл медальт /Эмэгтэй
48 кг Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/ 51 кг Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн /”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/ 55 кг Спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт хороо/ 59 кг Спортын мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар” спорт хороо/ 63 кг Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт / 67 кг Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа /“Хасу Мегаватт” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн, хүрэл медальт / 72 кг Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт /Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Бямбаринчингийн Баяраа Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтШүүгч
Лувсан-Ишийн Болормаа Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ