Чөлөөт бөхийн тамирчид ирэх мягмар гарагт Туркийг зорино

img

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ удаад БНСУ-ын дэвжээнд хоёр дахь удаагаа зодоглох гэж байна. Баг тамирчид ирэх мягмар гарагт буюу энэ сарын 14-ний өдөр өглөө 8 цагт эх орноосоо мордоно. Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр 2012 оны хоёрдугаар сарын  16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гуми хотод болно. Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮ дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮ дахь аварга шалгаруулах тэмцээн 3 дэвжээн дээр явагдана. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд, эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2000 онд БНСУ-д болж байжээ. Энэ тэмцээнд олон улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар зэрэгтэй шүүгчид ажиллана. Албан ёсны төлөөлөгчдийн 1 хоногийн зардал 130 евро, албан бус төлөөлөгчийн 1 хоногийн зардал 170 евро, тэмцээний хураамж 100 евро болно. Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрөлд манай эрэгтэйчүүд бөхчүүд 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль, манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль, бүгд 120 медаль хүртээд байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Тэнэг хүүр минь хоёрдахь өдөр Туркийг зорино гэчихээд Солонгост болох Азийн аваргын тухай бичээд байх юм аа мал минь чи Шархадны хурцын гадзуугийн тасагт өөрөө явж очоод хэвтвэл таарна даа тэнэг новш
2012-02-12
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛЭЭ САЙЖРУУЛЦГААЯ ,
2012-02-10